2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00930

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31

191/ШШ2025/00930

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,, тоотод оршин суух, Жалайр овогт Гүндсамбуугийн ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,, тоотод оршин суух, Луугар овогт Билэгсайханы ******* /рд:/-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон хохиролд нийт9,631,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.*******өөс зарын дагуу 2018 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн, Тоёота рав-4 маркийн автомашиныг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахаас өмнө оношилгоонд оруулъя гэхэд ...дөнгөж орж ирээд 1 жил гаран явж байгаа машин ямар ч асуудал байхгүй, бид хоёр яаралтай гадаад улс руу явах болсон тул машин хямдхан зарж байгаа, өөр сонирхож авна гэсэн олон хүн байгаа шүү гэх мэтээр ярьж итгэл төрүүлсэн. Мөн нотариатад очиж бичгээр гэрээ хийх үү гэтэл ...хэрэггүй, бид нар хоорондоо тохирч байгаа юм чинь нотариат орж яадаг юм, машин ямар нэгэн асуудал байхгүй гэж тайлбар өгч байсан.

Баянгол дүүрэг дэх Авто тээврийн газар очиж, нэрээ шилжүүлээд2,000,000 төгрөгийг Б.*******ийн ******* тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Автомашин худалдаж авсан өдрөө өөрийн найзууддаа машин авснаа хэлэхэд ...машинаа авто бокс гэх нэгдсэн программ руу орж, шалгаад үз, бүх түүхүүд нь гарч ирнэ гэсний дагуу тухайн сайт руу ороод мэдээллийг нь оруулахад гаалиар орж ирэхдээ мөргөлдсөн, маш их эвдрэлтэй машин байсан.

Ингээд мөнгөө шилжүүлээд ердөө 2 цагийн дараа Б.******* рүү залгаад ...маш их эвдрэлтэй гэмтэлтэй машин байна, та нар надад худлаа хэлж, уг машиныг зарсан байна, машинаа ав, би мөнгөө авъя гэхэд ...эргээд залгая гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Тус машиныг их хэмжээний зээл тавьж, үр хүүхдээ хичээл сургуульд зөөх, гэр бүлээ баярлуулахын тулд маш хичээл зүтгэл хүч хөдөлмөрөө золин байж авсан. Машиныг яах учраа олохгүй байж байгаад маргааш өдөр нь буюу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажил руугаа унаад явтал нэг их хол яваагүй байтал юу нь мэдэгдэхгүй анхааруулсан гэрлүүд асаж эхэлсэн. Энэ талаар Б.*******өд хэлэхэд ямар ч асуудалгүй шинэ машин өгсөн, чи өөрөө анхааруулах гэрлүүдийг нь асаасан гээд утсаа салгасан. Б.******* рүү маш олон удаа залгасан боловч утсаа огт аваагүй. Уг машиныг Таван богд компанийн оношилгооны газарт аваачиж үзүүлэхэд хянах самбарт маш их алдаа зааж байсан ба гэмтлийг бүрэн тогтооход бүтэн задаргаа орно, ажлын хөлс хэдэн төгрөг гарах урьдчилан хэлэх боломжгүй гэсэн. Надад оношилгооны газарт төлөх мөнгө байхгүй, цаг зав байгаагүй.

Б.******* нь намайг хууран мэхэлж бүрэн бус машин зарж өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Өнөөдрийг хүртэл би уг машиныг унаж хэрэглэж байгаа. Учир нь өөр унах машин байхгүй, үх хүүхдээ зөөх хэрэгцээ шаардлагатай байна. Машиныг авсанаас хойш 1000 км явсан. Иймд машины үнэд төлсөн төлбөр2,000,000 төгрөг, Хас банкны зээлийн хүүгийн төлбөр сарын 1,158,812 төгрөгийг 3 сараар тооцож, нийт гурван 3,476,500 төгрөг, үзлэг оношилгооны хөлс 35,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс,200,000 төгрөг, нийт9,631,876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Тоёота рав-4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол улсад орж ирсэн цагаас нь хойш бараг 1 жил унасан. Уг тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлд бусдаас шилжүүлж авсан. Тухайн машин 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн байсан. Машиныг 1,5 жилийн өмнө мөнгөний хэрэгцээ гарч,5,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар Үнэгүй.мн болон фейсбүүкт зар тавьсан. Тухайн зарын дагуу нэхэмжлэгч Г.******* нь ирж үзэж, үнийг буулгаж2,000,000 төгрөгөөр 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдан авахаар тохироод, төлбөр мөнгөө шилжүүлж, автомашины өмчлөх эрхийг авсан.

Тээврийн хэрэгслийг анх худалдан авахдаа эд хөрөнгийн доголдлыг үзэж авах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл доголдолтой гэдгээ баримтаар нотлохгүй байна. Өнөөдрийн байдлаар уг тээврийн хэрэгсэл нь хүний хэрэгцээг хангаад, үзлэг оношилгоондоо хамрагдаж тэнцээд, нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд ашиглагдаад явж байгаа юм. Хариуцагчийн хувьд тухайн машиныг өөрөө хил гаалиар оруулж ирээгүй. Хил гаалиар орж ирснээс нь хойш бараг жилийн дараа шахуу н.Өлзийбат гэдэг хүнээс худалдаж авсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаад, төлбөр мөнгөө буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үзлэг оношилгоондоо тэнцсэн, бүрэн явж байгаа, эд ангийн ямар нэгэн өөрчлөлтгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Цалингийн зээл аваад, автомашин худалдаж авах эрх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Мөн өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Өмгөөлөгч авах нь хүний эрхийн асуудал байдаг болохоос биш үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, *******ны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, барьцаат зээлийн гэрээ, фото зургууд, хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас. Топ моторсийн оношилгооны төлбөрийн баримт, дансны хуулга, цахим гүйлгээний мэдээлэл, вайбераар харилцсан гэх захидал, нэхэмжлэх, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл,

3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл, фото зураг, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Зам тээврийн хөгжлийн төвийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******өд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон хохиролд9,631,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Худалдан авсан тээврийн хэрэгслийн хянах самбарт анхааруулах гэрлүүд байнга асдаг. Тормоз нь муу ажилладаг улмаас0 км хурдтай явдаг. Анх гаалиар орж ирэхдээ араасаа мөргүүлсэн байсан доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан байх тул машиныг буцааж, машины үнэ болон гарсан зардлуудыг гаргуулна. Машиныг буцааж өгнө гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Монгол Улсын гаалиар ирэхдээ мөргүүлсэн байсан болохыг мэдэхгүй. Анх ******* гэх хүнээс худалдаж авч байсан. Г.*******д худалдах үед тээврийн хэрэгслийн хянах самбарт анхааруулах гэрлүүд асдаг байгаагүй, тормоз хэвийн ажиллаж байсан. Доголдолтой гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, үзлэг оношилгоонд тэнцсэн гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, Б.******* нь 2018 онд үйлдвэрлэгдэж, 2022 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота рав-4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх, Г.******* нь2,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болохыг талууд тайлбарласан.

Нэхэмжлэгч Г.******* нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг2,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтад талууд маргаагүй.

Мөн хариуцагч Б.******* нь Тоёота рав-4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Г.*******д гэрээ байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтыг талуудын хэн аль тайлбарласан.

 

4. Талууд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ зааснаар худалдагч Б.******* нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

4.1 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7 дахь хэсэгт Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус заасан.

Талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах замаар баталгаат хугацаа тогтоогоогүй тул худалдан авагч Г.******* нь тээврийн хэрэгслийн доголдлыг илрүүлсэн бол 6 сарын дотор гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй. Тэрээр шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан тул доголдолтой холбоотой шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах тохиолдолд тээврийн хэрэгсэлд үүссэн гол доголдлыг илрүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

4.2 Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Тоёота рав-4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хянах самбарт байнга анхааруулсан дохио бүхий гэрэл асдаг, мөн тормоз муу ажилладаг доголдлыг илрүүлсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах шаардлага гаргасан. Гэвч нэхэмжлэгч нь уг шаардлагаа баримтаар нотлоогүй.

 

4.2а Тээврийн хэрэгслийн хянах самбарт байнга анхааруулсан дохио бүхий гэрэл асдаг гэх тайлбараа өнгөтөөр хэвлэж хэрэгт гаргасан фото зураг, Хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас гэх баримтуудаар нотлоно гэж тайлбарласан нь учир дутагдалтай. Нэхэмжлэгчээс хэрэгт баримтаар гаргасан Хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Шүүх өнгөтөөр хэвлэж гаргасан фото зургийг үндэслэн талуудын маргааны зүйл болох Тоёота рав-4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хянах самбар мөн болох, үнэн зөв эргэлзээгүй баримт гэж тогтоох боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч оролцсон ба маргааны зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан доголдлыг шүүхийн журмаар шинжээч томилж тогтоолгох, өөрөө олж авах боломжгүй баримтыг гаргуулах замаар нотлох баримтын шаардлага хангуулах, үзлэг хийлгэх зэрэг эрхээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан гэх тормозны доголдлыг Таванбогд компанийн техникийн засварт үзүүлж тогтоолгосон гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаагүй.

4.3 Автотээврийн үндэсний төвөөс Тоёота рав-4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болон үзлэгийн мэдээллийн лавлагааг шүүгчийн захирамжаар шаардсаны дагуу хэрэгт ирүүлсэн. Уг лавлагаагаар эзэмшигч нь Г.*******, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үзлэгт орж тэнцсэн гэх баримтад мэдээлэл авагджээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн төвөөс ирүүлсэн баримтаар өнөөдрийг хүртэл хугацаанд Г.******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байгаа болох нь тогтоогдсон, уг үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй.

 

4.4 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан. Нэхэмжлэгчээс гаргаж буй тайлбараар тээврийн хэрэгслийн хянах самбарт анхааруулах гэрэл ассан байгааг тээврийн хэрэгслийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.

 

4.5 Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ мэргэжлийн техникийн үзлэг, оношилгооны газарт үзүүлэх замаар эд хөрөнгөд доголдол байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан. Гэтэл уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...тээврийн хэрэгслийн доголдлыг нууж, итгэл төрүүлэн худалдсан, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдоогүй.

 

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Дээр дүгнэснээр талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг эд хөрөнгийн доголдлын улмаас цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд зээлийн хүүгийн төлбөрт 3,396,876 төгрөг, оношилгооны төлбөр 35,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан зээлийн төлбөрийн баримт болон өмгөөлөгчид ажлын хөлс төлсөн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Аливаа иргэн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч өөрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан зардлыг хохиролд тооцон нэхэмжилсэн нь учир дутагдалтай.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.*******өд холбогдуулан гаргасан9,631,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн06,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******өд холбогдох 49,631,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн06,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ