Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2025/00017

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо төв байр, Сүхбаатарын талбай *, * хаягт байрлах “*” ХК -ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *р баг, * гудамж * тоот хаягт оршин суух, *ад (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,199,374.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ““*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ний өдөр *тай ЗГ-R001303455 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 25,000,000.00 (Хорин таван сая төгрөг ) төгрөгийг жилийн 13.2% (Арван гурав аравны хоёр)-ийн хүүтэйгээр 30 (Гучин сар) сарын хугацаатай дижитал цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь дээрх 3205139403 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 64 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11-р сарын 17-ны өдрийн байдлаар дижитал цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

Үндсэн зээлийн төлбөрт 23,544,999.17 төгрөг,  Үндсэн хүү 644,940.87 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 9,434.77 төгрөг, Нийт 24,199,374.81 төгрөг

Зээлдэгч *-аас *тай байгуулсан ЗГ-R001303455 зээлийн гэрээний үүрэгт нийт 24,199,374.81 (Хорин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга гурван зуун далан дорвон төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *инд олгуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь *наас нэхэмжилсэн 24,199,374.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 2 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 3 сарын 30-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 4 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 9 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2026 оны 1 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 30-р хуудас/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Чинбат нь *наас гаргасан нэхэмжлэлтэй танилцаж бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт дүнг 2025.02.20-ны өдрөөс 2026.01.20-ны өдөр хүртэл сар бүр 2,016,615 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр хариу тайлбар гаргасан тул хариуцагчийн хүсэлтийн дагуу эвлэрэх саналтай тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,199,374.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 24,199,374.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Миний бие хариуцагч * нь *наас нэхэмжилсэн 24,199,374.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 2 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 3 сарын 30-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 4 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 9 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2026 оны 1 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагчийн дээрх хугацаагаар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,199,374.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 139,473.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 139,473.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,199,374.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 24,199,374.81 төгрөгийг 2025 оны 2 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 3 сарын 30-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 4 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 9 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөг, 2026 оны 1 сарын 20-ны өдөр 2,016,615 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 139,473.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 139,473.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН