Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2025/00021

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум*-р баг *р байр * тоот хаягт байрлах “*” ХХК (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, *хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл  424,135.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны гүйцэтгэх захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* ХХК - тай иргэн *нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр БЗГ21-1265 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 473 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Тус гэрээгээр 1,999,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2021 оны 12 сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,999,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 2,831,900 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 414,835.46 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 424.135.46 төгрөгийг Болдбаатар *******оос гаргуулж өгнө үү.

Хэрэв хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.3 дахь заалтад заасны дагуу хариуцагчийн цахим хаягаар нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийж өгнө үү...” гэжээ.

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*” ХХК * холбогдуулан зээлийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд 424,135 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ. /хавтаст хэргийн 17-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *од холбогдуулан Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл  424,135.46  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*” ХХК нь * холбогдуулан зээлийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд 424,135 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн тайлбарыг ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1  дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл  424,135.46 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.4-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 424,135.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.4-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН