Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2025/00022

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг *сум *-р баг *р байр * тоот хаягт байрлах “*” ХХК-ын (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын*-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Өр барагдуулах гэрээний үнэ 2,764,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*нь * ХХК-ны "*" дэлгүүрт 2024 оны 6-р сарын 1-ээс мөн оны 9-р сарын 1-ны хооронд ажиллахдаа 2764072 /хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийг тус байгууллагад төлөх тооцоотойгоор ажлаас гарсан.

2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр *ын ар гэрээс /эгч/ болон өөрийг нь байлцуулан дээрх тооцоог давхар хянаж баталгаажуулан "Өр барагдуулах гэрээ" байгуулсан бөгөөд *ын өөрийн гаргасан өргөдлийн дагуу шийдвэрлэсэн боловч гэрээний дагуу өнөөг хүртэл тооцоо хийсэнгүй.

2024 оны 10 дугаар сарын 3 өдөр хамгийн сүүлд холбоо барьсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 29, 30, 31, 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрүүдэд холбоо барих гэсэн боловч утсанд болон мессежинд хариу өгөхгүй байгаа тул бидний ажилд туслалцаа үзүүлж дээрх 2 764 072 /хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийн хохирлыг барагдуулж бидний ажилд тусална уу. Тус нэхэмжлэлд *той байгуулсан "Өр барагдуулах гэрээ", иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн нь бичсэн өргөдөл болон бусад холбогдох баримтыг хавсаргав...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*миний бие 2024 оны 6 сараас ажиллаж 3 гараа гарсан. Ажиллаж байх хугацаандаа 2,764,072 төгрөгийн тооцоонд орсон. Одоогоор ажилгүй гэртээ хүүхдээ харж байгаа тул эхний 2 сар 100,000 төгрөг төлж 2,564,072 төгрөгийг 4 сард хувааж 4 сарын 30-ны өдрөөс сар бүр  641,018 төгрөгөөр төлж дуусгах боломжтой. 2025.02.20-ны өдөр 100,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 100,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 641,018 төгрөг, 2025.05.30-ны өдөр 641,018 төгрөг, 2025.06.30-ны өдөр 641,018 төгрөг, 2025.07.30-ны өдөр 641,018 төгрөг тус тус төлж барагдуулна...” гэжээ.   /хавтаст хэргийн 15-р хуудас/

 

“*” ХХК-ны захирал * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч * ХХК-ны захирал * миний бие хариуцагч * гаргасан 2025.02.20-ны өдрөөс 2025.07.30-ны өдөр хүртэл төлөх 2,764,062 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 16-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан 2,764,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь: “...*миний бие 2024 оны 6 сараас ажиллаж 3 гараа гарсан. Ажиллаж байх хугацаандаа 2,764,072 төгрөгийн тооцоонд орсон. Одоогоор ажилгүй гэртээ хүүхдээ харж байгаа тул эхний 2 сар 100,000 төгрөг төлж 2,564,072 төгрөгийг 4 сард хувааж 4 сарын 30-ны өдрөөс сар бүр  641,018 төгрөгөөр төлж дуусгах боломжтой. 2025.02.20-ны өдөр 100,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 100,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 641,018 төгрөг, 2025.05.30-ны өдөр 641,018 төгрөг, 2025.06.30-ны өдөр 641,018 төгрөг, 2025.07.30-ны өдөр 641,018 төгрөг тус тус төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч * ХХК-ны захирал * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч * ХХК-ны захирал * миний бие хариуцагч * гаргасан 2025.02.20-ны өдрөөс 2025.07.30-ны өдөр хүртэл төлөх 2,764,062 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Өр барагдуулах гэрээний үнэ 2,764,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 29,587.5 төгрөгийг хариуцагч *ос, улсын орлогоос 29,587.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох 2,764,072 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 29,587.5 төгрөгийг хариуцагч *ос, улсын орлогоос 29,587.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН