Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 150/ШШ2025/00027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,895,662 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай БҮГ-0183/23+01, БҮГ-0183/23+03 тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ" байгуулан "Самсунг А14", "Самсунг А34" болон "Самсунг А14" загварын гар утсуудыг 98218052, 98088383, 98656503 дугааруудын хамтаар багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023.05.30-ны өдрөөс 2024.05.30, 2023.08.30-ны өдрөөс 2024.07.30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 83,000, 134,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч * нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,955.976.93 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 1,955.976.93 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 939,685.07 мөнгө нийт 2,895.662 төгрөгийг М.Арсланбаяраас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 2023.07.06-ны өдөр * ХХК-тай гэрээ хийж 3 ажилчиндаа утас авч өгсөн боловч одоо хүртэл дутуу төлөлттэй байгаа учир * ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр гэрээний дагуу төлөгдөх нэхэмжлэлийн дагуу 1,955,976.93 мөнгийг төлөх, хүү алданги 939,683.07 мөнгийг зөвшилцсөний үндсэн дээр төлөхгүй байхаар тохиролцсон учир 3 сард хувааж өгөхөөр тохиролцов. 2025.01.31-ний өдөр 650,000 төгрөг, 2025.02.31-ний өдөр 650,000 төгрөг,  2025.03.31-ний өдөр 655,946.93 төгрөгөөр энэ графикийн дагуу төлбөрөө төлөхөөр тохиролцсон...” гэжээ.   /хавтаст хэргийн 37-р хуудас/

 

“*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэн *аас БҮГ-0183/23+01, БҮГ-0183/23+03 гар утас зээлээр худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 2,895,662 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *тай үндсэн төлбөр 1,955,976.93 төгрөгийг 2025.01.31-2025.03.31-ний өдрийн хугацаанд 3 хувааж төлөхөөр нэхэмжлэгч тал алданги 939,685.07 төгрөгөөс татгалзан хугацааг тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 38-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,895,662 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлага болох 2,895,662 төгрөгөөс  алданги 939,685.07 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,955,976.93 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон байна.

 

Энэ нь хариуцагч *ын: “...Миний бие 2023.07.06-ны өдөр * ХХК-тай гэрээ хийж 3 ажилчиндаа утас авч өгсөн боловч одоо хүртэл дутуу төлөлттэй байгаа учир * ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр гэрээний дагуу төлөгдөх нэхэмжлэлийн дагуу 1,955,976.93 мөнгийг төлөх, хүү алданги 939,683.07 мөнгийг зөвшилцсөний үндсэн дээр төлөхгүй байхаар тохиролцсон учир 3 сард хувааж өгөхөөр тохиролцов. 2025.01.31-ний өдөр 650,000 төгрөг, 2025.02.31-ний өдөр 650,000 төгрөг,  2025.03.31-ний өдөр 655,946.93 төгрөгөөр энэ графикийн дагуу төлбөрөө төлөхөөр тохиролцсон...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн *аас БҮГ-0183/23+01, БҮГ-0183/23+03 гар утас зээлээр худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 2,895,662 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *тай үндсэн төлбөр 1,955,976.93 төгрөгийг 2025.01.31-2025.03.31-ний өдрийн хугацаанд 3 хувааж төлөхөөр нэхэмжлэгч тал алданги 939,685.07 төгрөгөөс татгалзан хугацааг тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж, зохигчид эвлэрсэн нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,895,662 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 939,685.07 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,955,976.93 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон нь зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 30,640.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 30,640.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,895,662 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 939,685.07 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,955,976.93 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 30,640.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 30,640.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН