| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00258/и |
| Дугаар | 150/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2025/00033
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг хаягт байрлах * *ын (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,293,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сум хөгжүүлэх сангаас "Гэгээ үсчин гоо сайхан" төсөл үсчин гоо сайхны үйлчилгээ үзүүлэх зориулалтаар 7,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан боловч зээлээ одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 6,119,188 төгрөг, зээлийн хүү 77,500 төгрөг, зээлийн алданги 2,097,187 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 8,293,875 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие нь *гаас 8,293,878 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Одоогоор ажилгүй төрсний амралттай байгаа тул ажилдаа ороод цалингаасаа сар бүр төлөх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг минь шийдэж өгнө үү. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025.04.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 394,946.5 төгрөгийг 21 сарын хугацаанд буюу 2026.12.31 гэхэд төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 37-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*-ыг хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн * миний бие нь хоршоо хөгжүүлэх сангаас 2020.11.1-ний өдөр зээл авсан зээлдэгч *гийн ажил байдлыг харгалзан зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх хүсэлтэй байна. Уг хүсэлтэд зээлдэгч 2025.04.30-с 21 сарын хугацаанд 2026.12.31 гэхэд өр төлбөргүй болно гэж бичсэнийг хүлээн авч хүсэлт гаргав...” гэжээ. /хавтаст хэргийн 38-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл 8,293,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч * нь *гаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09 дугаартай гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг авсан байна. /хх-ийн 8-10-р хуудас/
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргах үеийн байдлаар үндсэн зээл 6,119,188 төгрөг, зээлийн хүү 77,500 төгрөг, зээлийн алданги 2,097,187 төгрөг, нийт 8,293,875 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *: “...* миний бие нь *гаас 8,293,878 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Одоогоор ажилгүй төрсний амралттай байгаа тул ажилдаа ороод цалингаасаа сар бүр төлөх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг минь шийдэж өгнө үү. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025.04.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 394,946.5 төгрөгийг 21 сарын хугацаанд буюу 2026.12.31 гэхэд төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч *-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*-ыг хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн * миний бие нь хоршоо хөгжүүлэх сангаас 2020.11.1-ний өдөр зээл авсан зээлдэгч *гийн ажил байдлыг харгалзан зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх хүсэлтэй байна. Уг хүсэлтэд зээлдэгч 2025.04.30-с 21 сарын хугацаанд 2026.12.31 гэхэд өр төлбөргүй болно гэж бичсэнийг хүлээн авч хүсэлт гаргав...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд * нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл 8,293,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч * * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч *гээс 147,652 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид “шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 8,293,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч * улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч *гээс 147,652 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН