| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00016/и |
| Дугаар | 15/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 15/ШШ2025/00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
* аймгийн * сум, * баг, * байрлах, * ХХК /РД:*/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“*" ХХК-иас "*" ХХК-д холбогдуулан 8,293,438.12 /найман сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хариуцагчийн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/Ш32024/* дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. "*" ХХК-ийн гэрээнд дурдсан * урд тус хаягт байдаггүй ба хаана оршин байрладаг нь тодорхойгүй байх тул манай компани тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа "*" ХХК, түүний Гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг "*" ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу "*" ХХК-г эрэн сурвалжилж, “*" ХХК-ийн гүйцэтгэх захирал *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Хүсэлт гаргагч “*” ХХК нь “*” ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Цемент худалдах худалдан авах гэрээг байгуулж талууд буюу * ХК-г төлөөлж гүйцэтгэх захирал *, * ХХК-г төлөөлж * нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
* ХХК нь * ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/шз2024/* дугаартай захирамжаар * ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч * ХХК-д холбогдох хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-р хуудас/
Шүүх * ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй ба гүйцэтгэх захирал *г эрэн сурвалжлах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“*" ХХК-ийн гүйцэтгэх захирал *г олж тогтооход ач холбогдолтой мэдээлэл болох овог, нэр, хаана ямар газарт, хэзээ оршин сууж байсан, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг нь тодорхой гаргаж өгөөгүй байх тул *г эрэн сурвалжлах боломжгүй байна.
Хүсэлт гаргагч “*” ХХК-ийн “*" ХХК-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, “*" ХХК-ийн хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
“*” ХХК нь * хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай болно.
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "*" ХХК-ийг /УБД */ дугаартай хуулийн этгээдийг эрэн сурвалжилж, “*" ХХК-ийн гүйцэтгэх захирал *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. "*" ХХК-ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН