Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2025/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, Талын ******* гэх газарт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1985-1990 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт хоол зөөгч, сав угаагчаар ажиллаж байсан. Гэтэл тус ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт хоол зөөгч, сав угаагчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баруун-Урт хотын 3-р яслид сав угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15/746 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11/60 дугаартай лавлагаа, 214238 дугаартай Д.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай тушаал, Сүхбаатар аймгийн Худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1993 оны 12-р сарын 07-ны өдрийн 53 дугаартай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт хоол зөөгч, сав угаагчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баруун-Урт хотын 3-р яслид сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт хоол зөөгч, сав угаагчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баруун-Урт хотын 3-р яслид сав угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, *******ийг ажилд томилсон Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай тушаал (хх-35х), Д.******* 1985-1990 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газар, 3-р яслид хоол зөөгч, сав угаагчаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 06, 15/746, 11/60 дугаартай архивын лавлагаанууд, (хх-6-7х, 33-34х), *******ийг 1985-1989 онуудад ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-5х, 7х, 31х),

 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* нь 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт сав угаагч, хоол зөөгчөөр ажиллаж байсан. Манайх 22 ажилтантай байсан. Зун нь амрагчид ихтэй, өвөлдөө малчдыг амруулдаг байсан. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дагшин амралтад 1985-1995 оныг хүртэл бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан. Бид нэг дор хамт ажиллаж байсан болохоор Д.******* ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* нь 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт сав угаагч, хоол зөөгчөөр ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дагшин амралтад 1979-2016 оныг хүртэл ахлах тогоочоор ажиллаж байсан. Бид нэг дор хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт хоол зөөгч, сав угаагчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баруун-Урт хотын 3-р яслид сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Дагшин булаг амралтын газарт хоол зөөгч, сав угаагчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баруун-Урт хотын 3-р яслид сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА