| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00377И |
| Дугаар | 315/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2025/00062
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Ншнжиг дэлгүүрт байрлах ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Ургах ******* хорооллын 132 тоотод оршин суух, ******* овогт ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* байрны 3-20 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 36,759,939 (Гучин зургаан сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун гучин ес) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б., Ч.******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 10 сарын 25-ны өдрөөс хойш зээлээ төлөхгүй одоог хүрч байна. Иймд үндсэн зээл 23,823,907 төгрөг, зээлийн хүү 11,613,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,322,672 төгрөг, нийт 36,759,939 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн захирал нь хариуцагч Б., Ч.******* нараас 36,759,939 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,086,658 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 34,673,281 төгрөгийг шаардсаныг хариуцагч Ч.*******, Б. нар нь 2025 оны 03 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 26,673,281 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Ч.*******, Б. нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 36,759,939 (гучин зургаан сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун гучин ес) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн захирал нь хариуцагч Б., Ч.******* нараас 36,759,939 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,086,658 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 34,673,281 төгрөгийг шаардсаныг хариуцагч Ч.*******, Б. нар нь 2025 оны 03 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 26,673,281 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 341,750 төгрөгийн тал хувь болох 170,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 34,673,281 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 331,316 төгрөгийн тал хувь буюу 165,658 төгрөгийг хариуцагч Ч.*******, Б. нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн захирал нь хариуцагч Б., Ч.******* нараас 36,759,939 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,086,658 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 34,673,281 төгрөгийг шаардсаныг хариуцагч Ч.*******, Б. нар нь 2025 оны 03 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 26,673,281 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 341,750 төгрөгийн тал хувь болох 170,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 34,673,281 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 331,316 төгрөгийн тал хувь буюу 165,658 төгрөгийг хариуцагч Ч.*******, Б. нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА