| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00039И |
| Дугаар | 315/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2025/00063
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4-р хороо бага тойрууд байрлах, утасны дугаар *******, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, ******* 7-р гудамжны 4 тоотод оршин суух, утасны дугаар *******, *******т холбогдох
“Санхүүгийн түрээсийн (лизинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 1,297,692.25 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 05 сарын 20-ны өдөр ТО-СY-CТГ/2023-117542 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 1,079,000 төгрөгийн *******ийг нэг сарын 3,18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч *******дэгч ******* нь санхүүгийн түрээсийн лизинг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй *******ийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 06 сараас эхлэн 553 хоногийн хугацаа хэтрүүлж *******, *******ийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд санхүүгийн түрээсийн (линзинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 1,037,689.52 төгрөг, хүү 254,732.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,270.40 төгрөг нийт 1,297,692.25 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,297,692.25 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 17,847.5 төгрөг, нийт 1,315,539.75 төгрөгийг төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “санхүүгийн түрээсийн (лизинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 1,297,692.25 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,695 төгрөгийн тал хувь 17,847.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,847.5 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,297,692.25төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,695 төгрөгийн тал хувь 17,847.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,847.5 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг тус тус дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА