Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00073

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол ******* гудамжны *******-р байрны 6 давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, ******* 10-р гудамжны 7 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,917,397.97 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: овогтой нь  2021 оны 11-р сарын 20-ны өдөр №1050130223070547 тоот онлайн зээлийг 3 сарын хугацаатай, 510,000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдэгч Б.эс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд Б.эс зээлийн гэрээний үүрэгт 1,917,397.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,917.397.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,917,397.97 (Нэг сая есөн зуун арван долоон мянга гурван зуун ерэн долоон төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 1,917,397.97 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,628 төгрөгийн тал хувь 22,814 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,814 төгрөгийг хариуцагч Б.эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн, “зээлийн гэрээний үүрэгт 1,917,397.97 (Нэг сая есөн зуун арван долоон мянга гурван зуун ерэн долоон төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,628 төгрөгийн тал хувь 22,814 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,814 төгрөгийг хариуцагч Б.эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      П.БОЛОРМАА