| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00059И |
| Дугаар | 315/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00076
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ******* ******* хотхон ******* байрны ******* тоотод байрлах, утасны дугаар *******, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багт байрлах, утасны дугаар *******, ******* ХХК-д холбогдох
“Зээлээр авсан барааны төлбөр 33,518,880 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь ******* ХХК-ийн захирал гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд нь гэрээт борлуулагчаар ажиллах хугацаандаа манай компаниас нийт 79,120,360 төгрөгийн бүтээгдэхүүн авч борлуулсан ба үүнээс 45,601,480 төгрөгийг төлж барагдуулсан боловч 2024 оны 04 сарын 30-ны өдөр бараа зээлээр авснаас хойш ямар нэгэн бараа аваагүй, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Иймд ******* ХХК-аас 33,518,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* ХХК нь ******* ******* ХХК-аас 33,518,880 төгрөгийн бараа зээлээр авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 33,518.880 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан “зээлээр авсан барааны төлбөр 33,518,880 (Гучин гурван сая таван зуун арван найман мянга найман зуун ная ) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал нь нэхэмжлэлийн шаардлага 33,518,880 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,500 төгрөгийн тал хувь 163,250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 163,250 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн, “зээлээр авсан барааны төлбөр 33,518,880 (Гучин гурван сая таван зуун арван найман мянга найман зуун ная ) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК (захирал ) нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,500 төгрөгийн тал хувь 163,250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 163,250 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА