Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/15

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí М.*******д холбогдох эрүүгийн 1704001340073 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр ñàðûí 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                 М.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Л.Ганганбарс

 Шүүгдэгч                                                 М.******* нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машиннист мэргэжилтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Багануур дүүрэгт дэх шийдвэр гүйцэтгэх тасагт хамгаалалтын ажилтан, ам бүл 3, эхнэр *******, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******ын задгайн 3 дугаар гудамжны 26Б тоотод оршин суух, Боржигон овгийн Максимын ******* /РД:*******/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” нэртэй бааранд хохирогч М.*******ыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр шанаан тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүний ясыг нь хугалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ найз нарын хамт 0.75 граммын 1 шил уугаад “******* *******” гэдэг бааранд , нарын хамт орсон. Тэгээд удалгүй гэр лүүгээ харьсан. Бааранд байж байхад гаднаас зодуулсан байдалтай орилоод орж ирсэн. Би тэй хамт баарнаас гарахад үүдэнд 4-5 залуу байсан бөгөөд тэнд хохирогч Л.******* хамт зогсож байхаар нь “та зохион байгуулагч нь юм уу” гэж асуутал тийм гэж хэлэхээр нь шууд шанаан тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг

                             

Хохирогч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед би 2 давхарт камер хараад сууж байтал гэх залуу хоёр давхрын өрөөнүүдийн хаалга болгоныг татаад яваад байсан. Тэгээд намайг хувцасаа өмсөөд гарах хооронд нь баар луу буучихсан байсан. Намайг бааранд ороод харахад нь бүжиглэж байсан нэг эмэгтэйд алгадуулаад зогсож байсан. Тухайн үед манайх хамгаалагчгүй байсан болохоор би дээр очоод “одоо яв” гэж хэлэхэд намайг дагаад баарнаас дуулгавартай гарсан. Би баарны гадаа эд “одоо яв” гэж хэлэхэд хувцасаа аваад ирье гэж хэлээд баар луу орсон. Би тэр үед ийг хүлээгээд баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан 3 залуутай юм яриад зогсож байтал нь баарнаас нэг залуутай хамт гарч ирээд надаас “та зохион байгуулагч уу” гэж асуухаар би “тийм” гэж хэлтэл хажуу талаас нөгөө залуу нь гэнэт миний шанаа руу нэг удаа гараараа цохьсон.  Би *******тай юм яриагүй. Миний эрүү хоёр газар хугарсан. Эмчилгээний 1.000.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, баримтгүй зардал гарсан байгаа. Шүүгдэгчээс 250.000 төгрөгт бодож 32 инчийн телевизор, бэлнээр 1.250.000 төгрөг авсан. Нийт 1.500.000 төгрөгийн хохирол авсан гэж үзэж болно. Энэ гэмтлийн улмаас хагалгааны явцад би хоёр шүдээ авахуулсан. Цаашид шүд хийлгэх шаардлагатай байх тул 3.500.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.ын мэдүүлсэн: “...Намайг “******* *******” бааранд зөөгчөөр ажиллаж байхад 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед 2 залуу орж ирсэн. Нэг нь биерхүү, нэг нь намхан залуу байсан. Тэр 2 ихээхэн согтолттой байсан. Намхан нь ширээ, ширээ хэсээд хүний хэрэглэж байгаа зүйлийг идэж уугаад яваад байсан. Би боль гэж зөндөө анхааруулсан. Манай захирал ******* түүнийг ингэж болохгүй шүү гээд хэлээд гаргасан. Гэтэл би хэтэвчээ аваад ирье гэхээр нь буцаагаад оруултал нөгөө биерхүү ах нь найзтайгаа хамт гарч ирээд биерхүү залуу нь шууд захирлын шанаа руу цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.ын мэдүүлсэн: “...Тухайн үед 23 цаг болж байсан байх баарны гадаа , нарын хамт зогсож байхад баарны эзэн ******* нэг жижигхэн биетэй залууг “чи яагаад өрөө хэсээд, гал тогоогоор хамаагүй ороод байгаа юм бэ?” гэхэд би буцаж ороод юмаа аваад ирье гэж хэлээд гүйгээд орсон. Удалгүй нилээн биерхүү залуутай цуг гарч ирээд ******* гуайг заахад нөгөө биерхүү залуу нь ******* ахын зүүн шанаа руу нь гараа атгаж байгаад баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгэхэд ******* ахын амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн мэдүүлсэн: “...Нэг ухаан ороход баарны гадаа 2-3 залуутай хамт зогсож байсан. Тэгээд баруун тийшээ харсан чинь ******* харагдах шиг болохоор нь ******* гээд дуудсан. Тэгэхэд ******* ирээд шууд “яагаад байгаа юм бэ” гээд шууд нөгөө хажууд зогсож байсан ахын зүүн талын шанаа руу 1 удаа цохьсон. Тас гээд дуугарсан...”гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн №09шэ/299 дугаартай дүгнэлтэд: “М.*******ын биед доод эрүүний ооч яс, зүүн талын үений сэртэн ясны хугарлуудтай, зүүн талын эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь байрлалаас хамаарч хатуу мохоо биет зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 26/,

 

М.*******гийн согтуурлын зэргийг шалгахад 0.137 хувьтай гарсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9/

 

М.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 33/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/299 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

             Шүүгдэгч М.******* нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” нэртэй баарны гадна ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч М.*******ын зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохиж биед нь доод эрүүний ооч яс, зүүн талын үений сэртэн ясны хугарлуудтай, зүүн талын эрүүний доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хохирогч Л.******* нь зогсож байхаар нь  очоод шанаан тус газар нь гараараа 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогч М.*******ын “******* надтай юм ярилгүй шууд миний шанаа руу нэг удаа хүчтэй цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч О., Л.ын “биерхүү залуу нь шууд захирлын шанаа руу цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21/, гэрч Г.ийн “******* ирээд шууд хажууд зогсож байсан ахын зүүн талын шанаа руу 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн №09шэ/299 тоот актын “М.*******ын биед доод эрүүний ооч яс, зүүн талын үений сэртэн ясны хугарлуудтай, зүүн талын эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр” гэсэн дүгнэлт /хх-н 26/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч М.******* нь архидан согтуурсан үедээ олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан ба ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн биед хүч хэрэглэсэн байх бөгөөд бусдыг мөргөх үйлдэлдээ шууд санаатай ханджээ. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

      Иймд М.*******г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

    Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

 

    Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоогдсон хэмжээгээр төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, хуульд заасан ялуудаас торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

    Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãäàх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдож байна./хх-н 34/

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр 1.250.000 төгрөг, 250.000 төгрөгт тооцож 32 инчийн зурагт өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч талаас шүүх хуралдаанд маргаагүй болно. /хх-н 89 /

Харин хохирогч М.******* нь мэс заслын улмаас 2 шүдээ авахуулсан тул 3.500.000 төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд 2017 оны 11 сарын 15-ны өдөр хийгдсэн мэс заслын явцад хохирогчийн шүдийг авсан болох нь мэс заслын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-н 51/

Хохирогч М.******* нь 3.500.000 төгрөгөөр шүд хийлгэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Максимын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð Боржигон овгийн Максимын *******г                                                               500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ÿë øèéòãýñ¿ãýé. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.*******д мэдэгдсүгэй.
  4. М.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчид учирсан хор уршигт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдусгай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. М.*******д õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА