| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0296/З |
| Дугаар | 128/ШШ2024/0906 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0906
2024 11 14 128/ШШ2024/0906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** /РД:6209661/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналтын шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мр, А.Б нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Б.Мр, А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Анар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн шийдвэрлэсэн 2023.05.02-ны өдрийн HA-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт /цаашид акт гэх/-аар 206,783,837.82₮ (Хоёр зуун зургаан сая долоон зуун наян гурван мянга найман зуун гучин долоон төгрөг наян хоёр)-ийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.Хариуцагч татварын улсын байцаагч А.Б, Б.Мр нар нь **** ХХК-ийн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 0000 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №HA-0000 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 206,783,837.82 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.2.Тус хяналт, шалгалтаар нэхэмжлэгч компанид 134,388,664.34 төгрөгийн нөхөн татвар, 53,755,465.74 төгрөгийн торгууль, 18,639,707.74 төгрөгийн алданги, нийт 206,783,837.82 төгрөгийг төлбөр ногдуулсан Нөхөн ногдуулалтын акт-ыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын актыг хэвээр баталжээ.
2.3.Татварын албанаас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр татварын хяналт шалгалт хийлгэхээр А.Б, Б.Мр нарыг томилсон. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 24 ажлын өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 20 ажлын өдөр, мөн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 23 ажлын өдөр тус тус томилолтын /0000/ сунгалт хийгдсэн байна.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ:
Дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нэг.Нөхцөл байдлын тухай
1.**** ХХК нь 2021 онд 604,373,890.96 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 1,158,399,991.23 төгрөгийн удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардалтай, 554,026,100.27 төгрөгийн алдагдалтай тайланг татварын албанд хүргүүлсэн. 2021 онд **** ХХК нүүрсний борлуулалтын экспортод гаргахаар Улаанбаатар Төмөр замаас нүүрсний вагон захиалсан боловч экспортод гаргах нүүрсийг бэлтгэж амжаагүй байсан. Энэхүү вагоноор нүүрс ачих хуваарийн дагуу ачаагүй хоосон буцаасан тохиолдолд манай компани торгуульд орох, дахин вагоноор нүүрс тээвэрлэх эрх олгогдохгүй байх зэрэг эрсдэл бий болох тул зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байсан ***** ХХК эскспортод гаргахаар бэлтгэсэн нүүрсээ **** ХХК-ийн нэр дээр гаргасан болно. Татварын улсын байцаагчид энэ тухай тайлбарласан боловч тайлбарыг хүлээн аваагүй. Татварын улсын байцаагч нь хяналт шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй бөгөөд нүүрс экспортолж борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан, нүүрс экспортолсон бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэдгийг тогтоохын тулд нягтлан бодох бүртгэлээр, хууль зүйн талаас нь, үйл явдал, нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогүй, зөвхөн гаалийн мэдээгээр татварын хууль зөрчсөн, ашигт малтмалын хууль зөрчсөн гэдгийг нотолж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Үйл явдлыг дараах нотлох баримтаар нотолж байж, сая акт тогтоох байсан. Үүнд:
2.Иймд татварын улсын байцаагч хяналт шалгалтын актаар **** ХХК-д татвар ногдуулж хариуцлага тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 76.1.1.хууль дээдлэх; 76.1.3.татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг тус тус зөрчиж, хуульд нийцэхгүй байна.
-***** ХХК нь *** ХХК-аас нүүрс худалдан авсан эсэх, нүүрс худалдан авах гэрээтэй эсэх;
-Гаалийн хураамж төлсөн Хаан банкны 0000 тоот дансны эзэмшигч Л.Г нь Май мандхай ХХК-д ажилладаг эсэх талаар Нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авах хүсэлт;
-5450446 регистрийн дугаартай ***** ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны тайланд тусгасан эсэх талаарх лавлагаа гаргуулах.
Иймд **** ХХК нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлйн 41.4-д Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэсэн заалтыг үндэслэн 5450446 регистрийн дугаартай, Б.Г захиралтай ***** ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тодруулахаар 2021 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Нийслэлийн Татварын газар хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн.
3.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна; 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд 47.1.3.Монголбанк,түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд гэж заасан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч бөгөөд төлөгч этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс төлбөр төлөхөөр хуульчилсан. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал ... ашигласны ... төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг /ойлгох/-оор заасан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй ашигт малтмал экспортолсон этгээд гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдаалахаар ачуулсан, эсхүл ашиг малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд маргаан бүхий актад дурдсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь нүүрсийг өөрийн нэр гаалийн бүрдүүлэлт хийсэн **** ХХК биш, харин түүнийг гадаад улсад бүртгэлтэй компанид худалдсан этгээд, эсхүл дотоодын зах зээлээс худалдан авч өөрөө экспортод гаргаж байгаа этгээд буюу тухайн ашигт малтмалыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх тул "... нүүрс худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын Пэн Юу аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг өөрийн компанийн вагонаар нүүрс тээвэрлэх эрхээр **** ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн компанийг экспортлогч гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс зэрэг хөдлөх эд хөрөнгө ... -ийг", 3.1.7-д "гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл гэжээ.
Хоёр.Нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангаар борлуулалт хийгээгүй болохыг нотлох тухай
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3. "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог" гэж заажээ.
Иймд 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн "****" ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нүүрс нь тус компанийн нүүрс худалдан борлуулсны орлого биш болохыг дараах анхан шатны баримт, үйл явдлаар нотолж байна. Үүнд:
1.2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр БНХАУ-ын ****-д нүүрс экспортолсон тухай 000 дугаартай гаалийн мэдүүлгээр 5,042,850.0 төгрөгийн гаалийн хураамж төлсөн байх тул энэ хураамж нь **** ХХК-аас төлөгдөөгүй бөгөөд ямар данснаас төлөгдсөнийг гаалийн байгууллагаас лавлагаа авч тогтоосноор бодит байдлыг тогтоох нэг үндэслэл тул бид гаалийн байгууллагаас лавлагаа авахаар албан бичгийг гаалийн байгууллагад хүргүүлсэн.*** аймгийн Сайншанд Гаалийн газраас 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/230 дугаартай албан бичгээр гаалийн хураамж 5,042,850.0 төгрөгийг ХААН банкны 0000 тоот данснаас шилжүүлсэн гэсэн хариуг ирүүлсэн. Хаан банкны 0000 тоот дансны эзэмшигчээр Л.Гг байх бөгөөд Л.Г гэдэг хүн манай компанид ажилладаггүй болно.*** аймгийн Сайншанд Гаалийн газраас 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 1/39 дугаартай албан бичгээр 100000 дугаартай мэдүүлэг, дагалдах бичиг баримтын хуулбарыг ирүүлсэн. Энэхүү дагалдах бичиг баримтад 00000, 00000 дугаартай утасны дугаар тэмдэглэгдсэн бөгөөд эдгээр утасны дугаар манай компанид бүртгэлгүй болно.
2.Мөн 000 дугаартай гаалийн мэдүүлэгт "барааны нэр, төрөл гэсэн хэсэгт хуурай, бутархай, хар өнгийн, чулуулаг, Н20-10.74%, илчлэг, эрдсийн зүйлгүй, **** ХХК" гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд ****" ХХК нь "****" ХХК-аас нүүрс худалдан авсан эсэх, гэрээтэй эсэх, хамтран ажилласан эсэх талаарх лавлагааг *** алт ХХК-иас гаргуулан авснаар нотлох баримт болох тул "**** ХХК-аас лавлагаа авахаар албан бичгийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.
3.Мөн 000 дугаартай гаалийн мэдүүлэгт хүлээн авагч гэсэн хэсэгт ***" гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд "**** ХХК-ийн дансанд ***" ХХК-аас орлого орж ирсэн гүйлгээ бүртгэгдээгүй. **** ХХК-ийн Хаан банкны 0000 дугаар дансанд 2021 оны 02 дугаар сарын 24-нээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 905,344,200.0 төгрөгийн орлогын гүйлгээ бүртгэгдсэн байна. Орлогын задаргааг хүснэгтээр харуулав. "**** ХХК"-ийн 0000 тоот дансны орлогын гүйлгээний хуулга
| № | Огноо
| Гүйлгээний хуулга
|
| Харьцсан данс
| Гүйлгээний дүн
|
| 1 | 2024.02.24 | Данс нээв
| Кассаас
| 0 | 20,000.00 |
| 2 | 2021.07.28 | Талбайн түрээс
| *****
|
| 125,400,000.00 |
| 3 | 2021.08.06 | Илүү төлснийг буцаав
| ****
|
| 120,120.00 |
| 4 | 2021.09.30 | Нүүрсний төлбөр
| **** ***
|
| 335,592,000.00 |
| 5 | 2021.10.01 | Тээврийн төлбөр
| **** юаны данс
|
| 20,000,000.00 |
| 6 | 2021.10.01 | Тээврийн төлбөр
| **** юаны данс
|
| 63,962,080.00 |
| 7 | 2021.10.08 | Нүүрсний төлбөр
| **** юаны данс
|
| 100,000,000.00 |
| 8 | 2021.10.09 | Тээврийн төлбөр
| **** юаны данс
|
| 20,000,000.00 |
| 9 | 2021.10.10 | Тээврийн зардал
| **** юаны данс
|
| 20,000,000.00 |
| 10 | 2021.10.11 | Нүүрсний төлбөр
| **** юаны данс
|
| 220,250,000.00 |
|
|
|
|
|
| 905,344,200.00 |
4.Экспортолсон нүүрсний гарал үүсэл нь ***-ийн борлуулсан нүүрс гэж гаалийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн. Иймд *** ХХК нь нүүрс борлуулснаар дотоод борлуулсан нүүрс тул НӨАТ-ын ебаримт бичигдсэн байх ёстой. "*** ХХК-аас "**** ХХК-д ебаримт бичигдсэн эсэх, **** ХХК худалдан авалтын хасалт хийсэн эсэх талаарх мэдээллийг татварын албаны цахим сайтаас тодруулах байсан. **** ХХК-ийн 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтад ***-аас авсан нэг ч төгрөгийн худалдан авалтын хасалтын падаан байхгүй болно. Татварын улсын байцаагчид хяналт шалгалтаар 2019-2021 оны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулж, нөхөн ногдуулалтын актад хавсаргасан бөгөөд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүнг 616,990,188.22 төгрөг буюу 61,699,018.22 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авалтын хасагдах татварыг баталгаажуулсан нь *** ХХКаас худалдан авалт хийгээгүй гэдгийг нотолж байна. 5.Нүүрс экспортлохдоо уурхайгаас татан авчрах тээврийн хөлсийг нүүрс экспортлох гэж байгаа компани хариуцаж экспортлох нүүрсээ гаалийн талбайд бэлтгэдэг. Экспортлох нүүрс бэлтгэсэн тохиолдолд тээврийн хөлс экспортын нүүрсний өртгийг бүрдүүлэх гол зардал тул нүүрс тээвэрлэх компаниудад тээвэрлэлтийн зардал олгосон эсэхийг шалгаж тогтоох боломжтой бөгөөд дансны хуулгаар нотлогдоно. Мөн УБТЗ-аар нүүрс тээвэрлүүлэхэд вагоны төлбөр төлсөн бөгөөд энэхүү хэний данснаас хэзээ төлсөн талаар лавлагаагаар бас нэгэн эх үүсвэрийг тодорхойлох боломжтой байсан. Энэ талаар лавлагаа авахаар УБТЗ-д хандсан боловч шүүх цагдаагаар авна уу бид компанид гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн болно. Энэхүү лавлагааг авснаар мөн **** ХХК-д холбогдолгүй болохыг тодорхойлох чухал нотлох баримт болно.
6.Нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дүгээр жагсаалтад 550,674,357.66 төгрөгийн нүүрсний борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй гэж зөрчилд тооцсон байна. Нүүрсний борлуулалтын тайлагнаагүй гэж дүгнэсэн бол нүүрс худалдан авсан эх үүсвэрийг тогтоож нүүрс борлуулсны орлогоос нүүрс худалдан авсан өртгийг хасч тооцож татвар ногдуулах орлогыг тодорхойлох ёстой байна. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод албан татварыг ногдуулна, мөн зүйлийн 18.2-т "Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно" гэж заасныг мөрдөөгүй тул "**** ХХК нь худалдан авалт хийгээгүй болохыг нотолж байна
7.Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэсэн заалтыг мөрдөөгүй байгаа нь **** ХХК нь худалдан авалт хийгээгүй болохыг нотолж байна.
8.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-д "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна, мөн зүйлийн 47.19-т "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө", Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 3 дугаар зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах 3.4. Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцно, мөн зүйлийн 3.5-д "Энэ журмын 3.4-т зааснаар ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход зөвхөн тухайн ашигт малтмалд, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор худалдан авсан ашигт малтмалын бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж тус тус заасан. Гэтэл татварын улсын байцаагчид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 47.16, 47.19, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг баримтлан акт тогтоосон гэж тэмдэглэсэн мөртлөө дагаж мөрдөлгүйгээр "***-д төлсөн АМНАТ-ыг хасч тооцоогүйгээр акт тогтоосон нь хуульд нийцээгүй бөгөөд "****" ХХК нь худалдан авалт хийгээгүй болохыг нотолж байна.
Гурав. Хууль зөрчсөн талаар:
1.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина", мөн зүйлийн 30.2-т "Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ: 30.2.5. нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх" гэж заасан. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ зөвхөн гаалийн мэдээг үндэслэж акт тогтоосон нь бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг шалгаагүй, нотлох баримтыг үндэслээгүй, нягтлан бодох бүртгэл, татварын тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байдлыг тогтоогоогүй, мөн ***** ХХК нь татвар ногдуулж тайлагнасан талаар тодруулаагүй, татвар төлөх эрх бүхий субъектийг тодорхойлоогүй нь Татварын ерөнхий хууль,Нягтлан бодох бүртгэлийн хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна.
2.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн зүйлийн 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж заасан.
2.1.Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа гаалийн мэдээнд үндэслээд татварын улсын байцаагч акт тогтоосон тул бусад хөндлөнгийн мэдээлэл, нотлох баримтыг холбогдох газруудаас лавлагаа, тодруулгыг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болгуулахаар хүсэлт өгсөн боловч нэг ч байгууллагаас тодруулга авч, нүүрс худалдан авсан эх үүсвэр хаанаас гарсан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хураамж татвар хаанаас хэнээс төлсөн, бүх эх үүсвэрээр гаалийн мэдээг нотлох, нягтлах шалгалтыг хийгээгүйгээр урьд байсан гаалийн мэдээг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж, татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэж үзээгүй болно.
2.2."**** ХХК нь дараахь хүсэлтийг Маргаан таслах зөвлөлд гаргасан боловч нэг ч лавлагаа аваагүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн байна.
-Татварын нэгдсэн системээс "***** ХХК-ийн НӨАТ-ын худалдан авалтын баримтаас *** ХХК-аас худалдан авалт хийсэн баримт байгаа эсэх, худалдан авалтын хасалт хийсэн талаарх баримт, лавлагаа
- *** ХХК-аас ****" ХХК нүүрс худалдан авах гэрээтэй эсэх, нүүрс худалдан авсан эсэх агуулсан бичиг баримтыг", 3.1.8-д "мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг" ойлгохоор тус тус заажээ. "**** ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 3,361.9 тонн нүүрсийг улсын хил нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлж, бүрдүүлэлт хийсэн, татварын улсын байцаагч нар уг баримтыг үндэслэж татварын нөхөн ногдуулалтын акт тавихдаа ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх үүрэгтэй этгээдийг дээрх байдлаар буруу тодорхойлсон. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6- д "Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээд" гаалийн татвар төлөх үүрэгтэй гэж тусгайлан хуульчилсан байх тул барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлсэн аливаа этгээд гаалийн албан татвар төлөх үүрэгтэй байна. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй этгээдийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул ашигт малтмалыг гаалийн хилээр нэвтрүүлсэн этгээдийг шууд "ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч" гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийг буруу тайлбарлан хэрэгжүүлж байна.
Иймд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Мр, А.Б нарын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр татварын улсын байцаагчийн НА- 0000 дугаар нөхөн ногдуулалтын актаар 3,883,724,309.28 төгрөгийн зөрчилд 134,388,664.34 төгрөгийн Нөхөн татвар, 53,755,465.74 төгрөгийн торгууль, 18,639,707.74 төгрөгийн алданги нийт 206,783,837.82 төгрөгийн төлбөр ногдуулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Ашигт малтмалын тухай хууль, 2 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нийцээгүй байх тул татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Эхний зөрчил: 550 сая төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж анх тогтоосон.
Манай компани нүүрсний Улаанбаатар төмөр замаар нүүрсний вагон ачих хуваарийн дагуу гэрээ хийчихсэн байсан. Гэтэл цар тахлын үе байсантай холбоотойгоор тухайн үед манайд экспортлох нүүрс байгаагүй. Тухайн үед ***** ХХК танай нүүрсний хуваарь дээр нүүрс экспортолмоор байна гээд манай хуваарь дээр нүүрсээ экспортод гаргасан.
Улаанбаатар төмөр замын зүгээс вагоны нэр солихгүй, нэр сольсон тохиолдолд танайд дахин вагон олгохгүй гэсний улмаас ***** ХХК нь **** ХХК-ийн нэр дээр нүүрсийг гаргасан байдаг.
Экспортод гаргахаар гаалийн газраас нүүрсний эх үүсвэрийг шаарддаг. Манайх нүүрсийг бэлтгээгүй, эх үүсвэр байхгүй болохоор ***** ХХК болон **** ХХК-ийн хооронд нүүрс худалдах, худалдан авах дүр эсгэсэн гэрээг хийсэн байдаг. Гаалийн бүрдүүлэлтийг **** ХХК-ийн нэр дээр яагаад хийсэн бэ гэхээр Гаалийн байгууллагын зүгээс төмөр замаас ирсэн ачилт хийсэн нэр зөрөхгүй гэсэн учир **** ХХК-ийн нэр дээр бүрдүүлэлт хийсэн.
Яагаад борлуулалт хийгээгүй гэж үзэж байна вэ гэхээр Татварын ерөнхий хуулийн 76 дахь хэсэгт зүйлд татвар татвар төлөгчийн эрх ашгийг хүндэлнэ, хууль дээдэлнэ гэж заасан. Захиргааны байгууллага акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон хуульд нийцсэн акт гаргах ёстой. Гэтэл Татварын байцаагч бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.
Татварын ерөнхий хуульд байцаагчийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд нягтлан бодох бүртгэл болон анхан шатны баримтуудыг дүгнэн үзэх ёстой гэж заасан. Гаалиар гарсан байна, борлуулалтын орлого хаана байна гээд нягтлах ёстой. 60 вагон нүүрс тээвэрлэхэд вагоны төлбөр 90 сая төгрөг, гаалийн хураамж нь 5 сая төгрөг болно. Энэ бүгдийг бид гаргаагүй учраас ямар данснаас гаргуулсан талаар Улаанбаатар төмөр замаас шүүхээр дамжуулан гаргуулахад н.Батчимэг гэх хүний данснаас вагоны төлбөр, н.Ганчимэг гэх хүний данснаас гаалийн хураамж гарсан байсан. Уг хоёр этгээд нь манай компанид ажилладаггүй. Энэ бүгдийг татварын байцаагч нотлох үүрэгтэй байдаг.
Гаалиас уг нүүрсийг хаанаас авсан бэ гэж шаардахад **** ХХК-иас худалдаж авсан нь тогтоогдсон. Манайх уг компанитай гэрээ хийгээгүй учраас нүүрсийг манайх гаргах боломжгүй, гүйлгээ хийгдээгүй гэдгийг нотлуулсан. **** ХХК-аас ***** ХХК-тай харьцаж нүүрс өгсөн байна, төлбөр хийгдсэн байна гэсэн бичиг баримтыг гэрээний хуулбартай ирүүлсэн байгаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг шалгуулахад ***** ХХК-ийн дансанд буцаан авалтаар орсон байсан.
Дотоодод нүүрс борлуулахад 2.5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Үүнийг **** ХХК төлчихсөн байсан бөгөөд ***** ХХК буцаан авалт дээрээ тусгасан байсан.
**** ХХК нь нүүрс борлуулаагүй гэдгийг бүх нотлох баримтуудаар нотлогдож байхад үүнийг татварын улсын байцаагч тогтоогоогүй байна.
Гаалийн мэдээ дээр 2.1 тэрбум төгрөгийн нүүрс экспортолсон гээд үнэлгээ дээр байгаа. Хэрвээ 2.1 тэрбумын нүүрс экспортолсон бол уг мөнгө манай дансаар орох ёстой. Гэтэл бодит байдал дээр манай дансанд тийм хэмжээний орлого ороогүй байдаг. Шүүхэд өгсөн 2021 оны дансны хуулганаас үүнийг харах боломжтой.
Гаалийн мэдээг үндэслэн акт тогтоохдоо бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Татварын ерөнхий хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Бодит нөхцөл байдлыг тогтоож ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулах үүргийг захиргааны байгууллага хүлээдэг. Нөхцөл байдлыг тогтоогоогүй, ***** ХХК-ийн тайланг харах боломжтой хэрэн орж шалгаагүй байна.
Манай зүгээс Маргаан таслах зөвлөлд нотлох баримт цуглуулах хүсэлт өгөхөд ямар ч нотлох баримт цуглуулаагүй. Хурал дээр надад хандаж танайх гэрээ хийсэн байна гэж хэлсэн. Уг захиргааны байгууллага дарамталсан, дарангуйлсан шинжээр надтай харьцсан бөгөөд ийм байж болохгүй гэж хэлмээр байнга.
550.6 сая төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэж тайлбарласан. Манайх хийгээгүй борлуулалт учир үүнийг тайлагнах боломжгүй. Мөн тайлагнаагүй гэх үндэслэлээр алдагдлыг бууруулж тогтоосон байсан. Уг алдагдлыг буцааж гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан дээр тайлбар хэлэхэд Дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 230047 тогтоол гарсан байгаа. Уг тогтоол нь манайхтай ижил асуудлыг шийдвэрлэсэн кейс байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэн төлөх ёстой вэ гэдгийг тодорхойлсон тогтоол байгаа. Шүүх шийдвэр гаргахдаа уг тогтоолыг эшлэл болгооч гэж хүсэж байна. Шүүхэд ирсэн баримтууд дээр ***** ХХК төлсөн байсан бөгөөд шүүх эдгээр баримтуудыг шийдвэр гаргахдаа анхааралдаа аваасай гэж хүсэж байна гэв.
3.3.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
**** ХХК-иас Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-0000 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 206,783,837.82 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна Дээрх гомдолд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг үндэслэлтэй гэж дүгнэн, татварын улсын байцаагчийн НА0000 тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэлийн Татварын газарт татвар төлөгчийн бүртгэлтэй 6209661 тоот регистрийн дугаартай **** ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01- ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 0000 тоот томилолтоор /Эрсдэл суурилсан/ шалгалтыг 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-ний өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч А.Б, Б.Мр нар хийж гүйцэтгээд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА0000 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 3,883,724,309.28 төгрөгийн зөрчил илрүүлж нийт 206,783,837.82 төгрөгийн төлбөрийг дараах үндэслэлээр ногдуулсан.
Тус компани татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0000 тоот гаалийн мэдүүлгийн дугаартай Нүүрс; коксжих чанаргүй; боловсруулаагүй 3,361.9 тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэн экспорт хийсэн байсан. Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори "Магадалсан шинжилгээний дүгнэлт" нь 2021 оны 11 дүгээр 23-ны өдөр ****" ХХК-ний нэр дээр хийгдэж 2021 оны 11 дүгээр 25-ны өдөр мөн ****" ХХК-ний нэр дээр экспорт хийгдсэн. ***** ХХК-ийн АМНАТ-ын тайланг "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ээс үзэхэд 2021 онд тайлан ирүүлээгүй, АТНАТ-ын төлбөр төлөөгүй байсан. Мөн Гаалийн хилээр нэврүүлэх барааны 11-2131009-21-E00955 дугаартай мэдүүлгийн хавсралт нүүрсийг экспортод гаргахад бүрдүүлэлт хийгдсэн 13 дагалдах баримтыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл холбогдох албан бичгээр нотлох баримтаар гаргуулсан. Дээрх баримт бичгийн хавсралтаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "***** ХХК болон "****" ХХК-тай хийсэн "Нүүрс худалдах худалдан авах гэрээ"-г ирүүлсэн байна.
Тус гэрээний А тал буюу ***** ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Б.Г, Б тал буюу ****ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал У.Оргил нар гэрээг байгуулав гэж, Тус гэрээний хоёрдугаар зүйл гэрээний зүйл, хугацаа хэсэгт Дундговь Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн уурхайгаас олборлосон нийт 20,000 /хорин мянга/ тонн 5000 ккалл/тн илчлэгийн үзүүлэлт бүхий чулуун нүүрс энэхүү гэрээний зүйл байна гэж, Гэрээний гуравдугаар зүйлийн 3.2-т Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр нийлүүлэх 1 тонн нүүрсний үнэ 115,000 /зуун арван таван мянга/ төгрөг холбогдох татвар хураамж дүн /НӨАТ, АМНАТ/ Б тал хариуцна гэж, дөрөвдүгээр зүйлийн 4.2- т Худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу худалдагчаас нийлүүлсэн нүүрсийг гадаад улс руу экспортолсон тохиолдолд холбогдох аливаа татвар, хураамжийг худалдан авагч нь дангаар хариуцах ба дээрхтэй үүсэх татвар хураамж болон аливаа асуудал хариуцлагаас худалдагчийг ангид байлгана" гэж тус тус гэрээнд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, **** ХХК нь ***** ХХК-аас худалдах худалдан авах гэрээний дагуу нүүрсийг худалдан авч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11-2131009-21-E00955 мэдүүлгээр экспортолсон нь гаалийн мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн дагалдах хавсралтаар тус тус нотлогдсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна", 47.1.2-т "Ашигт малтмал экспортолсон этгээд", 47.6-д Ашигт малтмалын нөөц ашигласны хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална", 47.16- д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө", 47.16.1-д худалдсан, худалдахаар ачуулсан", 47.16.2-т "Экспортолсон", 47.2-т "Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно", 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан", 47.3.3-т Энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь гэж, Мөн хуулийн 47.5-д "Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно", "...боловсруулаагүй нүүрс тн нүүрс 125 ба түүнээс 5.00 ..., 47.19-д "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө" гэж тус тус хуульчилсан байна. Хуулийн дээрх зохицуулалтын үндэслэн "**** ХХК-нд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-0000 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 3,883,724,309.28 төгрөгийн зөрчил илрүүлж, 134,388,664.34 төгрөгийн нөхөн татвар, 53,755,465.74 төгрөгийн торгууль, 18,639,707.74 төгрөгийн алданги, нийт 206,783,837.82 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Иймд "****" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагч Б.Мр шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан актын дарааллын дагуу товч тайлбар өгье.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гээд 550 сая төгрөг нь **** ХХК-ийн Хаан банкны харилцах данс болох 5176273652 гэх тоот дансанд нүүрсний төлбөр гэх 2 удаагийн орлого орсон байсан. Эхнийх нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нүүрсний төлбөр гээд 335 сая 592 мянган төгрөгийн гүйлгээ орж ирсэн байна. Мөн 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр нүүрсний төлбөр гээд 220 сая 250 мянган төгрөгийн орлого орсон байна. Экспортод гаргасан нүүрсний төлбөрийн орлого бол ингээд энэ Хаан банкны дансаар бол ороод ирсэн нь бол ингээд нотлогдож байгаа юм. Экспортын орлого орсон учир Нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувиар тооцдог учраас хэдий зөрчил ч төлбөрийн асуудал яригдахгүй.
Орлого орж ирсэн учир Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй гэж үзсэн учраас 550 сая төгрөгийн орлогоор 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан 554 сая төгрөгийн алдагдлын дүнг бүхэлд нь бууруулаад 3 сая 351 мянга 742.61 төгрөг, өөрөөр 3.3 сая төгрөг болгож алдагдлын хэмжээг бууруулсан. 554 сая төгрөгийн алдагдал нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардал уг дүнгээрээ байгаа. Орлогоо тайлагнаагүй, зардлаа тайлагначихсан гэсэн үг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зардлууд нь 554 сая төгрөгт багтчихсан байгаа.
2021 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаас харагдана.
Маргаад байгаа гол асуудал нь нүүрсний экспорт байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг бол олборлогч төлнө үгүй бол экспортлогч төлнө. Экспортлогч гэж Монгол Улсын хилээр экспорт хийчихсэн компанийг экспортлогч гэж үзнэ. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр **** ХХК нь Монгол Улсын хилээр нүүрс экспортолсон нь гаалийн мэдүүлэг, гаалийн лабораторийн дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/30 дугаартай нүүрс худалдан авах гэрээгээр нотлогдож байгаа. Уг гэрээний А тал буюу худалдагч нь ***** ХХК, Б тал нь нь **** ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал н.Оргил энэ тал нь худалдан авагч тал байсан. Гэрээний 3 дугаар зүйл нь нүүрс нийлүүлэх гэрээний нөхцөл гээд 3.2 дахь хэсэгт нийлүүлэх 1 тонн нүүрсний үнэ 115 мянган төгрөг байна. Холбогдох татвар, хураамж, дүн (нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар) үүнийг Б тал хариуцна гээд гэрээ байгуулчихсан байна. Иймд нотлох баримтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан.
Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцож 1 тэрбум 391 сая төгрөг гарсан дээр үндсэн 5 хувь, нэмэлт 5 хувь гэж тооцоод **** **** ХХК-д төлбөрийг ногдуулсан. ***** ХХК гэх компани бол мөн нүүрс экспортод гаргадаг компани байсан. Хэдий ийм ч гол нотлох баримтууд **** ХХК байгаа учраас уг компанид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлбөр ногдуулсан.
Тухайн үед **** ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Оргилын хэлснээр бид уг ***** ХХК-ийг холбогдуулж үзсэн. Гэтэл ***** ХХК нь 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан өгөөгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй байсан учраас **** ХХК -д төлбөрийг ногдуулсан. 2 тал гэрээ хийгээд нэг нь нөгөөгөө хуурсан байхыг үгүйсгэхгүй.
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан тонн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уг хоёр компанийн аль нэг нь төлчихсөн бол маргаангүй шийдэгдэх асуудал. Гэхдээ нотлох баримтаар төлбөрийг **** ХХК төлөхөөр тогтоогдсон тул төлбөрийг уг компанид ногдуулж ажилласан.
3.5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн ажил үйлчилгээ, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх болсон цагаас хойш ганц асуудал үүсэж байна.
Нэгэнт хийгдчихсэн гэрээг 3 жилийн дараа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэх үндэслэл байхгүй. Мөн уг гэрээтэй холбоотой асуудал яригдаагүй учир нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн шүүх хуралдаанд ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулалт-ын үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч А.Б, Б.Мр /цаашид Татварын улсын байцаагч гэх/ нар нь **** ХХК-ийн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулаад, тус компанийг ... аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дутуу тайлагнасан, 2021 онд 1,391,187,796.98 төгрөгийн нүүрс экспортод гарган борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг ногдуулж, төлөөгүй гэх үндэслэлүүдээр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-0000 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актаар тус компанид 134,388,664.34 төгрөгийн нөхөн татвар, 53,755,465.74 төгрөгийн торгууль, 18,639,707.74 алданги, нийт 206,783,837.82 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 21-24 дэх тал/
2.2.Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актаар тогтоосон дүнгийн тооцоолол, Монгол Улсын гаалийн хилээр гаргасан нүүрсний тоо, хэмжээтэй маргаагүй болно.
2.3.Татварын улсын байцаагч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай томилолтоор хяналт шалгалт явуулж, хяналт шалгалтад хамрагдах хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ба уг хугацааг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 удаа сунгаж ирсэн байна. /ХХ-1-ийн 64-67 дахь тал/
2.4.Нэхэмжлэгч **** ХХК нь дээрх актын эс зөвшөөрсөн үндэслэлээ:
-**** ХХК болон ***** ХХК-ийн хооронд байгуулсан Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ нь дүр эсгэж хийсэн хуурамч хэлцэл гэж;
-энэ тухай Татварын улсын байцаагч нарт хэлсэн байхад, ***** ХХК-ийг шалгаагүй, тус компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж;
-2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн "****" ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нүүрс нь тус компанийн нүүрс худалдан борлуулсны орлого биш болохыг нотлох ажиллагаа явуулаагүй гэж;
-****" ХХК нь "****" ХХК-аас нүүрс худалдан авсан эсэх, гэрээтэй эсэх, хамтран ажилласан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэж;
-Татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ зөвхөн гаалийн мэдээг үндэслэж акт тогтоосон нь бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг шалгаагүй, нотлох баримтыг үндэслээгүй, нягтлан бодох бүртгэл, татварын тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байдлыг тогтоогоогүй, мөн ***** ХХК нь татвар ногдуулж тайлагнасан талаар тодруулаагүй, татвар төлөх эрх бүхий субъектийг тодорхойлоогүй нь Татварын ерөнхий хууль,Нягтлан бодох бүртгэлийн хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна гэж;
- н.Батчимэг гэх хүний данснаас вагоны төлбөр, н.Ганчимэг гэх хүний данснаас гаалийн хураамж гарсан байсан. Уг хоёр этгээд нь манай компанид ажилладаггүй. Энэ бүгдийг Татварын байцаагч нотлох үүрэгтэй гэх үндэслэлүүдийг гаргаж маргаж байна.
2.5.Татварын улсын байцаагч нар нь актыг Монгол Улсын гаалийн хилээр **** ХХК-ийн нэр дээр гарсан нүүрсний Гаалийн төв лабораторийн Магадлан шинжилгээний дүгнэлт, гаалийн мэдээ, **** ХХК болон ***** ХХК-ийн хооронд байгуулсан Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ, Хаан банк дахь харилцах дансны гүйлгээнд үндэслэн тогтоожээ.
2.6.**** ХХК болон ***** ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний заалтаас үзвэл ***** ХХК нь нүүрс худалдагч тал, **** ХХК нь нүүрс худалдан авагч байна. /ХХ-1-ийн 109-111 дэх тал/ дэх тал/
2.7.Мөн гэрээний 4.2-т худалдан авагч **** ХХК энэ гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсийг гадаад улс руу экспортолсон тохиолдолд холбогдох аливаа татвар, хураамжийг дангаар хариуцах ба дээрхтэй үүсэх хураамж болон аливаа асуудал хариуцлагаас худалдагч ***** ХХК-ийг ангид байлгана гэжээ.
2.8.Энэхүү гэрээ нь татварын хяналт шалгалтад баримтаар авагдсан байх ба **** ХХК-иас энэ гэрээг хүчин төгөлдөр бус буюу дүр эсгэж хийсэн хэлцэлд тооцуулахаар зохих этгээдэд хандаж байгаагүй, уг гэрээг эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр байхгүй байна.
2.9.Иймд хариуцагч Татварын улсын байцаагч нар уг гэрээний хүчин төгөлдөр биш байдлыг хянах эрхгүй, энэ талаар дүгнэлт өгөх эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч **** ХХК нь уг баримтыг сайн дураар гаалийн байгууллагад гаргаж өгсөн байгаа тул хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл одоогоор тогтоогдоогүй болно.
2.10.Түүнчлэн Гаалийн улсын байцаагч Д.Энхболдын авсан дээжийн сорьцод хийсэн Гаалийн төв лабораторийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0121009255 дугаартай дүгнэлт, сорилын дүнгээр **** ХХК нь 7,000,000 килограмм, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадлан шинжилгээний дүгнэлтээр 9,766,280 килограмм коксжих чанаргүй нүүрс гэх дүгнэлт гарсан байна. /ХХ-1-н 113-116 дахь тал/
2.11.Мөн дээрх **** ХХК болон ***** ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ, түүнчлэн **** ХХК болон Бүгд Найрамдах Хятад ******* импортная и экспортная компания Внутренная Монголия хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан Нүүр худалдах, худалдан авах гэрээ зэргийг **** ХХК гаалийн бүрдүүлэлтэд хавсаргаж өгсөн болох нь Гаалийн ерөнхий газраас уг баримтыг ирүүлснээр тогтоогдсон. /ХХ-1-ийн 129-136 дахь тал/
2.12.**** ХХК нь өөрийн нэрээр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, түүний хавсралтаар 3,361,900 кг нүүрс нэвтрүүлэхээр мэдүүлсэн болох нь уг баримт болон Гаалийн ерөнхий газраас дахин ирүүлсэн лавлагаагаар нотлогдлоо. /ХХ-1-ийн 138-151 дэх тал/
2.13.Нэхэмжлэгч **** ХХК нь өөрийн нэр дээр гаргасан нүүрсийг ***** ХХК гаргасан гэдгийг нотлохоор зохих байгууллагуудаас гаргуулсан нотлох баримтуудаар Монгол Улсын гаалийн хилээр **** ХХК-ийн мэдүүлж гаргасан 3,361,900 кг нүүрс нь ***** ХХК-ийн гаргах ёстой байсан нүүрс гэдгийг, эсхүл тус компанийн нэрийн өмнөөс гаргасан гэдгийг нотлохгүй байна.
2.14.Өөрөөр хэлбэл, ****" ХХК нь "****" ХХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгч ****" ХХК-ийг экспортлогч биш, эсхүл ***** ХХК экспортод гаргахаар бэлдсэн нүүрсээ **** ХХК-ийн нэр дээр гаргасан гэдгийг няцаах баримт биш байна.
2.15.**** ХХК нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн нүүрсний борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон Ашигт малтмалын нөөц ашигласны татварын тайланд тусгаагүй байна.
2.15.Хариуцагч Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтын явцад ***** ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ээс үзэхэд 2021 онд тайлан ирүүлээгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлбөр төлөөгүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан, энэхүү тайлбар нь ***** ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлангуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ***** ХХК нь татвар ногдуулж тайлагнасан талаар тодруулаагүй, татвар төлөх эрх бүхий субъектийг тодорхойлоогүй гэсэн маргаан үндэслэлгүй гэж үзлээ.
2.16.Эдгээрээс гадна **** ХХК-ийн гомдлоор татварын алба нь ***** ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт явуулаагүй гэдгээ Нийслэлийн татварын албаны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 03/680 дугаар албан бичгээр нотолсон /ХХ-233 дахт тал/ зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгч **** ХХК болон ***** ХХК-ийн хооронд байгуулсан Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ нь дүр эсгэж хийсэн хуурамч хэлцэл гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
3.2.Уг гэрээг нэхэмжлэгч **** ХХК нь дүр эсгэж хийсэн гэж тайлбарласан ч өөрөө зөвшөөрч гэрээ байгуулсан гэдгээ үгүйсгэхгүй байгаа ба гэрээний 4.2-т зааснаар **** ХХК нь худалдан авсан нүүрсийг экспортолсон тохиолдолд холбогдох аливаа татвар, хураамжийг дангаар хариуцах харилцан тохирсон байгаа тул Татварын улсын байцаагч нарыг буруутгахгүй, учир нь уг хэлцлийг Татварын улсын байцаагч нар дүр эсгэж хийсэн хэлцэл гэдгийг тогтоох эрх хэмжээгүй.
3.3.Иймд нэхэмжлэгч **** ХХК нь өөрийн байгуулсан гэрээний үр дагаврыг өөрөө хариуцах нь эрх зүйн зарчим мөн болно.
3.4.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж, мөн зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж, 41.3-т Татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно гэж, 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж тус тус заажээ.
3.5.Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11-д Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно гээд мөн зүйлийн 41.11.1-д энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх гэжээ.
3.6.Хариуцагч Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн дээрх заалтын дагуу хяналт шалгалтыг удирдамж, томилолтын хүрээнд хяналт шалгалтыг явуулах үүрэгтэй, уг хяналт шалгалт нь эрсдэлд үндэслэсэн хялбаршуулсан хяналт шалгалт болох нь тэдгээрт олгосон томилолтоор тогтоогдож байгаа учраас тул ***** ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийг хянаж шалгах эрх хэмжээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан Батчимэг гэх хүний данснаас вагоны төлбөр, Ганчимэг гэх хүний данснаас гаалийн хураамж гарсан байсан. Уг хоёр этгээд нь манай компанид ажилладаггүй. Энэ бүгдийг Татварын байцаагч нотлох үүрэгтэй гэх, ... бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг шалгаагүй, нотлох баримтыг үндэслээгүй, нягтлан бодох бүртгэл, татварын тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байдлыг тогтоогоогүй, ****" ХХК нь "****" ХХК-аас нүүрс худалдан авсан эсэх, гэрээтэй эсэх, хамтран ажилласан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэх тайлбаруудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
3.7.Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж хуульчлан тогтоосон.
3.8.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэснийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнээд хүчингүй болгожээ.
3.9.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийн дагуу Улсын Их Хурлаас уг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөн найруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд байхаар тогтоосон.
3.10.Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, мөн зүйлийн 3.1.9-д "гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг, мөн зүйлийн 3.1.12-т "гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг ойлгохоор тус тус заасан байна.
3.11.Мөн Гаалийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д Хилийн чанадад гаргах горимд байршуулсан бараанд гаалийн байгууллага экспортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ гэж,137 дугаар зүйлийн 137.4-т бөгөөд харин гаалийн нутаг дэвсгэрээс гаалийн баталгаат бүсийн горимд оруулах монголын бараанд экспортын барааны болон бусад татвар ногдуулан хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тус тус хуульчилсан.
3.12.Ийнхүү Гаалийн тухай хуульд заасан журмаар хилийн чанадад гаргах бараанд экспортын татварыг гаалийн нутаг дэвсгэрт ногдуулахаар хуульчилсан тул дээрх хуулийн заалтуудын дагуу хариуцагч Татварын улсын байцаагч нар нь **** ХХК-ийн Монгол Улсын гаалийн хилээр өөрийн нэр дээр мэдүүлэг гарган нэвтрүүлсэн нүүрсийг тус компанийг экспортолсон гэж үзсэн нь дээрх хуулийн заалттай зөрчилдөхгүй байна.
3.13.Өөрөөр хэлбэл, **** ХХК болон ***** ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ, түүнчлэн **** ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Пэн юу импортная и экспортная компания Внутренная Монголия хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан Нүүр худалдах, худалдан авах гэрээ, мөн **** ХХК-ийн 2021 онын 11 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 3,361,900 кг нүүрсийг экспортод гаргахаар гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн зэргийг үндэслэн нэхэмжлэгч **** компанийг экспортлогч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.14.Нэхэмжлэгч **** ХХК нь дээрх гаалийн экспортын мэдүүлэг, бүрдүүлэлтийг өөрөө гаргасан болон гаалийн бүрдүүлэлтэд заагдсан нүүрсний тоо, хэмжээнд маргаагүй болно.
3.15.Нэгэнт гаалийн экспортын мэдүүлэг, бүрдүүлэлтийг хийсэн этгээд нь **** ХХК болох нь Гаалийн тухай хуулийн дагуу тодорхой байхад хариуцагч Татварын улсын байцаагч нар нь ***** ХХК, эсхүл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ****** экспортная компания Внутренная Монголия компанийг экспортлогч гэж тогтоох эрх хэмжээ байхгүй, ийм этгээдийг эрж хайж, тогтоох шаардлагагүй болно.
3.16.Иймд хариуцагч Татварын улсын байцаагчийн **** ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулалт, төлөлтийн байдлын хүрээнд татварын хяналт шалгалт явуулсан, шалгалтаар **** ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, нүүрсийг экспортод гаргасан байсан учраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тогтоосон нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж дүгнэв.
3.17.Дээр дүгнэснээр хуульд заасны дагуу Татварын улсын байцаагчийн томилолтод заасан зорилгоос давсан хүрээнд хяналт шалгалт хийх эрх хэмжээ хариуцагч нарт байхгүй, ийм ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ***** ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийг шалгаж тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргах ёстой байсан гэх агуулга бүхий үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
3.18.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Татварын улсын байцаагч нарын 2023 оны 05 дугаар сарын 02-ы өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын акт нь хууль зөрчсөн болох нь нотлогдоогүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийнэрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бусаар хөндөгдсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах бүх хүсэлтийг хангаж шийдвэрлэснээс гадна шүүх хуралдаанууд дээр гаргасан ***** ХХК-ийн 2020, 2021 оны татварын бүх төрлийн тайлангууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 3 удаа, тус компанийн банкууд дахь харилцах дансны мэдээлүүд, нүүрс худалдан авсан гэрээ, хэлцлүүд зэрэг нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг нь хэрэгт хамааралтай эсэх, нотолгооны ач холбогдолтой эсэхийг үл хамааран шүүхээс бүгдийг хангаж шийдвэрлэсэн.
4.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аливаа хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой, шүүгчээс хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө гаргасан байхыг удаа дараа сануулсан байхад ийнхүү гаргахгүй атлаа зөвхөн шүүх хуралдаан дээр ***** ХХК-ийн захирлыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, үүнийгээ шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлээ болгож байгааг хүлээн аваагүй.
4.3.Тодруулбал, гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг захирамж хянагдаад буцаж хэрэг ирснээс хойш 1 сар 3 хоногийн хугацаанд ***** ХХК-ийн захирлыг гэрчээр асуулгах хүсэлт гаргах эрхтэй, ийм боломжтой байхад гаргаагүй, энэ нь нэхэмжлэгч мэдээгүй, мэдэх боломжгүй үйл баримт биш юм.
4.4.Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр ***** ХХК-иас нотлох баримт гаргуулах, гүйцэтгэх удирдлагаас тайлбар авах ажиллагаа явуулсан боловч тус компаниас ... өөрийн нэр дээрх нүүрсээ 2022 онд гаргаж , татварын тайлангуудаа хуулийн дагуу тайлагнасан ... Баримтуудыг канондож шууданд хийсэн гэх тайлбарыг шүүхийн и-майл хаягаар ирүүлсэн, уг тайлбарын дагуу шуудангаар ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. /ХХ-1-ийн 153, 163, 165-174 дэх тал/
4.5.Шүүхээс ***** ХХК-ийн татварын тайлангууд, нийгмийн даатгалын тайлангууд, банкны харилцах дансны лавлагаа, Улаанбаатар төмөр зам ХХН болон нүүрс олборлогч байгууллага, компаниудаас мөн компанид холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргуулсан, энэ талаар хангалттай нотлох баримт цуглуулсан боловч эдгээр нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтууд байна.
4.6.Шүүгчийн туслахаас ***** ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Г гэгчтэй утсаар холбогдоход утсаа аваагүй бөгөөд тэрээр хэргийн оролцогч биш тул шүүхэд албадан ирүүлэх боломжгүй байсан ба энэ хэрэгт авагдсан тус компанид холбогдох нотлох баримтуудаас үзэхэд түүнийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2 заалтууд, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.12, 113 дугаар зүйлийн 113.1, 137 дугаар зүйлийн 137.4 дэх хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэгч **** ХХК-ийн гаргасан Татварын улсын байцаагч нарын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-0000 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.