Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 08

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, “Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/10 тоот тогтоолын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“*******” ХХК-ны тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар газрын иргэд ирж хууль бусаар ашигт малтмал олборлон 20-30 м гүн нүх ухсан байгаа 2014, 2015 онуудад 2 хүн амь насаа алдаж мөн гэмтэх бэртэх байдал нилээд гардаг бөгөөд одоо газар гэсэж нурах, дарагдах өндөр эрсдэл үүсээд байна. Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал хүрэлцээгүй, тэр газарт хууль бус ашигт малтмал олборлогчдыг зогсоох, ухсан газруудад нөхөн сэргээлт хийх зардал байхгүй тул уг газрын хамгаалалтыг тухайн тусгай зөвшөөрөлтэй компанид хариуцуулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/10 тоот тогтоолоос “*******” ХХК-ийн давхцал бүхий 131 га газрыг тогтоолоос хасах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн     20.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх” эрхтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заажээ.
Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичгээр “...Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/10 тоот тогтоолоос “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/10 тоот тогтоолын “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
    3. Энэхүү шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.



ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА