| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00103/И |
| Дугаар | 304/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00082
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.М*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,180,798.91 /зургаан сая нэг зуун наян мянга долоон зуун ерэн найман төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00103/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Т.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ӨР-БЗГ/2022-58983 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,899,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2,79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Т.М******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 721 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил уусгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагуй байна. Иймд хариуцагч Т.М*******тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 6,180,798.91 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Т.М******* нэхэмжлэлийн шаардлага болох 6,180,798.91 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Т.М*******д холбогдуулан 484,602 /дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М*******д холбогдох, 6,180,798.91 /зургаан сая нэг зуун наян мянга долоон зуун ерэн найман төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 56,921.5 /тавин зургаан мянга есөн зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 56,921.5 /тавин зургаан мянга есөн зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА