Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00092

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,867,731.51 /гурван сая найман зуун жаран долоон мянга долоон зуун гучин нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00079/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Э******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 3Г/1503300410 тоот зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай 3,5% хүүтэй 3,000,000 төгрөгийн малчны зээл авсан. Зээлийн барьцаанд нийт 325 тооны, 16,272,000 төгрөгийн унэлгээтэй мал барьцаалсан. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нь эхний төлөлт хийх өдөр байсанч энэ өдрөө төлөлт хийгээгүйгээс гадна энэ өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн хугацаа хэтрэлт өнөөдрийн байдлаар 272 хоногтой, гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг ......... дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдэн гэрт нь 1-12 жилийн ЕБС -д жижүүр хийж байгаа гэсэн сургаар ажил дээр нь очдог боловч үүргээ ул биелүүлэлгуй байгууллагад олон хоног хохирол учруулсан. Иймд Э.Э*******тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу зээл хаах төлбөр нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 819,86.01 төгрөг, нэмэгдүүлсэн хуугийн төлбөр 47,868.49 төгрөг, нотариатын хураамж 21,500 төгрөг, нийт 3,889,231.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж "Сэндли" ББСБ-г хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө yv. гэжээ.

Хариуцагч Э.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Э.Э*******т холбогдуулан 3,867,731.51 /гурван сая найман зуун жаран долоон мянга долоон зуун гучин нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Э******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 3,867,731.51 /гурван сая найман зуун жаран долоон мянга долоон зуун гучин нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Э******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 38,417 /гучин найман мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг, хариуцагч Э.Э*******аас 38,417 /гучин найман мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА