Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*******К-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 6 дугаар баг, З*******, ******* тоотод оршин суух, Б.Г*******г,

Хариуцагч: Б******* аймаг, О******* сум, 5 дугаар баг, М*******, С*******, 1-5 тоотод оршин суух, Ж.Ч*******г,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 6 дугаар баг, 6д-6-4 тоотод оршин суух, Х.Б,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, Г. нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 152,714,642.58 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий /И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хн, С.Г /цахимаар/,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, Г.,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Т,

Гэрч А.Э /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Х*******К нь хариуцагч Б.Г*******г, Ж.Ч*******г, Х.Б, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,995,804.6 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч К, хамтран зээлдэгч Б.Г*******г, Ж.Ч*******г нар нь Х*******К-ийн Б******* салбарын Жаргалант тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан бөгөөд уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот барьцааны гэрээ байгуулсан. Үүнд:

1. Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг , 6-р гудамж, 04 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай, 128 м.кв талбайтай хувийн орон сууц,

2. Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 6-р гудамж, 04 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

3. Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 4-р гудамж, 07 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 64 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай дүнзэн торх,

4. Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 4-р гудамж, 07 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 736 м.кв амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар,

5. Б******* аймгийн О******* сумын 2 дугаар баг, Оросын булаг З ХХК-ийн зүүн талд байршилтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай дүнзэн торх,

6. Б******* аймгийн О******* сумын 2 дугаар баг, Оросын булаг З ХХК-ийн зүүн талд байршилтай, 7 дугаартай, нэгж талбарын дугаартай, 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

7.    2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд орж ирсэн, Н авто машин,

8. W, 12, Router 3 ширхэг, S 2 ширхэг зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31715/1904 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,856,184.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 37,413,470.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 106,752.16 төгрөг, нийт 55,376,407.2 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлвөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаар 1266 хоног хугацаа хэтрүүлж гэрээг******* хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр зээл төлөх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээг******* хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд 2021 оны 11 дүг******* сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2.Зээлийн гэрээний үүрэгт

- Үндсэн зээлийн үлдэгдэл 52,143,815.9 төгрөг

- Зээлийн хүүгийн төлбөрт 13,722,746.7 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 97,242.0 төгрөг

- Нотариат үйлчилгээний зардал 32,000 төгрөг нийт 65,995,804.55 төгрөг гаргуулах,

3. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгүүд******* үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү.

Тус зээлийн үндсэн зээлдэгч К нь дампуурсан байх тул гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г*******г, Ж.Ч*******г нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ...үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмж******* аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэв******* байна гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  ...Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүг******* зүйлийн 21.2-т ...зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэл******* зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1-д ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг******* банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ...зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ...зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан.

Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд авсан зээлийг ашиглаж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 86,718,838.03 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлдэгч нараас нийт 152,714,642.67 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 52,143,815.9, зээлийн хүүгийн төлбөрт 86,013,661.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,557,165 төгрөг нийт 152,714,642.67 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х*******К-ийн Б******* салбараас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 65,995,804.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хаан банк нь д*******х нэхэмжлэлийг 2018 оны 09 дүг******* сарын 18-ны өдөр Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Энэхүү нэхэмжлэлийг Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүг******* сарын 15-ны өдөр хэлэлцэж 3 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай шийдвэр******* Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч К-аас үндсэн зээлийн үлдэгдэл 52,143,816 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,722,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,242 төгрөг нийт 65,963,805 төгрөгийг гаргуулан Хаан банкны Б******* салбарт олгохооор шийдвэрлэсэн.

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт******* К нь Хаан банкнаас авсан зээл******* интернетийн тоног төхөөрөмжийг худалдан авсан. Тэрхүү эд хөрөнгө нь компанийн нэр д******* бүртгэлтэй учраас уг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хэлэлцсэн. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд интернет дамжуулах болон сүлжээний тоног төхөөрөмжийн зарим хэсгийг худалдан авахаас өмнө буюу Хаан банктай 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1904 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаалсан байна гэж тайлбарласан.

Мөн Банк эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүг******* зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар ...зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээг******* хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно гэж заасан. Иймд К-ийн зээлийн эх үүсвэр******* худалдан авсан интернет дамжуулах болон сүлжээний тоног төхөөрөмжөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Д*******х интернетийн болон сүлжээний тоног төхөөрөмжийн үнэлгээг К-ийн худалдан авсан үнэ, бусад компанийн саналуудыг нэгтгэн тооцсон гэж хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ дурдсан гэж тайлбарлаж байсан. Энэчлэн Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шийдвэрлүүлж, улмаар гэрээг******* барьцаалсан интернетийн тоног төхөөрөмжүүдийг дампуурлын хэргийн шатанд хүлээн авч, өр төлбөрийг барагдуулсан. Мөн нөгөөтэйгүүр д*******х интернетийн тоног төхөөрөмжүүдийг үүргийн гүйцэтгэлд хүлээн авахаас татгалзсан эсэх, хэрэв татгалзсан бол ямар үндэслэл******* татгалзсан талаарх баримтыг хараагүй тул мэдэхгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн хувьд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэг асуудлыг шүүхээс 2, 3 удаа шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байгаа болно гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гн бие даасан шаардлагадаа: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 5 дахь заалтад дурдсан Б******* аймгийн О******* сумын 2-р баг, Оросын булаг, З, ХХК-ий зүүн талд хаягт байршилтай, 50 хувийн гүйцэтгэлтэй байшин, 64м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх хөрөнгө, 6 дахь заалтад заасан Б******* аймгийн О******* сумын 2-р баг, Оросын булаг, З ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын дугаартай, 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулна. Эдг******* үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч нь би юм. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээнд д*******х хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний зөвшөөрөлгүйг******* барьцаанд тавьсан байна. Тухайн зээлийн гэрээг миний ээж Ж.Ч*******г, төрсөн ах Б.Г*******г нарын нэр д*******х БОЗУ ХХК-ийн нэр д******* авсаныг сүүлд мэдсэн. Тухайн үед надаас ямар нэгэн итгэмжлэл аваагүй бөгөөд барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна.

Иймд миний үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн байх тул барьцааны гэрээнд дурдсан д*******х үл хөдлөх эд хөрөнгүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкнаас Б.Г*******г, Ж.Ч*******г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,995,804.55 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. К-ийн хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г*******г, Ж.Ч*******г нар нь Хаан банкны Б******* салбарын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ151904 дугаартай зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан. Уг зээлийн үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар 29-ний өдөр ЗГ151904 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 17,856,184.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 37,413,470.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 106,752.16 төгрөг, нийт 55,376,407.2 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас 2021 оны 11 дүг******* сарын байдлаар 1266 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 65,995,804 төгрөгийг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингэхдээ зээлийн хүү болоод нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 86,718,838.10 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж, зээлдэгч нараас нийтдээ 152,714,642.67 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Хн төлөөлөгчтэй адил байр суурьтай байна. Нэмж тайлбарлах зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

6. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Бозу компани үйл ажиллагаагаа явуулахын тулд 71,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг шин******* худалдаж авсан. Ингээд 2018 оны 10 дугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлөлт, зээлийн хүү 55,000,000 гаруй төгрөг төлсөн. 2018 онд төлбөрийн чадваргүй санхүүгийн чадамжгүй болж компанийн дампуурлын хэрэг үүсгэж эхэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дампуурлын хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингээд Бозу компаниас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэрийн процессын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл энэ зээлийн төлбөр төлөгдчихсөн. Гэтэл одоо Хаан банк төлөгдсөн зээлийг дахин төлүүлнө гэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцааны гэрээнд дурдсан гуравдагч этгээд Гнгийн эд хөрөнгийг барьцаалхад тухайн үед ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгөөгүй. Мөн тухайн зээл авах болон банктай холбоотой үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгсөн болон итгэмжлэл олгосон зүйл байдаггүй. Гэтэл тухайн эд хөрөнгийг барьцаалж, зээл олгосонтой холбоотой асуудал яригддаг. Мөн тухайн гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдал хэргийн материалаас харагдаж байна. Тэгэх******* энэ нөхцөл байдлуудаас харвал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцаа хөрөнгүүдийн 5 болон 6 дахь хэсэгт заагдсан эд хөрөнгүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт болон Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцэлтэй холбоотой зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэв.

 

8.Гэрч А.Эын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дахь заалтад заасны дагуу Бозу компанийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож нийтийн хэвлэл мэдээлл******* нэхэмжлэл ирүүлэхийг Өнөөдөр сонинд дамжуулан мэдэгдсэн. Энэ хугацаанд Хаан банк Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани Мобиком нэтворкс гэсэн 3 байгууллагаас нийт 125,667,369 төгрөг гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хаан банк 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/151904 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 69,620,713.9 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Дампуурлын тухай хуулийн 35-48 дугаар зүйлд заасан ажиллагаануудын нэгийг хийж гүйцэтгэсэн. Үүнд тус компанийн хуваарилагдах хөрөнгийг худалдан борлуулхаар 2 удаа дуудлага худалдаа зарласан. Гэвч дуудлага худалдаа болоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндэслэл******* Хаан банканд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд зүйлсийг төлбөрт тооцох мэдэгдлийг 2 удаа өгсөн. Хаан банкнаас уг эд хөрөнгийг төлбөрт тооцож авахгүй гэдэг мэдэгдлийг ирүүлсэн.

Иргэний хуулийн 240 дүг******* зүйлд заасны дагуу компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гарснаар үүргийн харилцаа дуусгавар болдог зохицуулалттай. Үүргийн харилцаа дуусгавар болохын өмнө тус компанийн хуваарилагдах хөрөнгийг хэрэг гүйцэтгэгч үнэлнэ. Хөрөнгийн үнэлгээний 70 хувийг анхны дуудлага худалдаанд гаргах ба хоёр дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар тооцож ажиллагаа явуулсан. Дуудлага худалдаанд хөрөнгө санал болгох ажиллагаа явагдсан. Гэтэл хөрөнгө авхаас татгалзсан учраас хэрэг гүйцэтгэгчийн ажиллагаа дууссан гэж үзнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас Бозу компанийн бүртгэлийг хасуулсан. Интернэтийн тоног төхөөрөмжийг Хаан банкинд санал болгосон. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд эдг******* хөрөнгүүд орсон байсан. Эдг******* хөрөнгүүд нь тус компанийн хөрөнгө мөн болох нь тогтоогдсон. Нийтдээ 13 нэр төрлийн интернэтийн тоног төхөөрөмжүүдээс санал болгосон.

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулж байгаа харилцаанд тухайн этгээдийн эрх зүйн байдлыг шүүхээс тогтоож өгч байгаа үйл явдал юм. Тус компанийн төлбөрийн чадваргүй байдлыг шүүх тогтоогоод дахин хөрөнгөжүүлэх санал ирүүлээгүй тул тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гарсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол хэрэг гүйцэтгэгч тус компанийн хуваарилах хөрөнгөөр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой байдаг. Тэгэх******* энэ хуваарилагдах хөрөнгүүд нь Хаан банкны зээлийн барьцаанд байсан. Тиймээс дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаагүй. Ингээд Хаан банканд санал болгосон. Хаан банк төлбөрт тооцож авахаас татгалзсан учраас Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэв.

 

9.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-ийн 4-10 дугаар тал/,

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 11-12 дугаар тал/,

-2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 13-15 дугаар тал/,

-2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 16-18 дугаар тал/,

-Б.Г*******гийн Х*******К-д гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 19-20 дугаар тал/,

-Зээл төлөх мэдэгдлийн хуулбар /хх-ийн 21-25 дугаар тал/,

-Үл хөдлөх болон газар эзэмших гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 26-31-р хуудас/,

-Б.Г*******гийн дансны хуулга /хх-ийн 32-37 дугаар тал/,

-Зээлийн гэрээний бүртгэлийн картын хуулбар /хх-ийн 38-39 дүг******* тал/,

-Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүг******* сарын 15-ны өдрийн 132/ШЗ2019/00123 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 57-59 дүг******* тал/,

-Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 60-68 дугаар тал/,

-Хаан банкнаас С.Г, Х.Байгаль нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 101, 2 55-ийн 79-р хуудас/,

-К-ийн дампуурлын хэргийн материал /хх-ийн 102-110-р хуудас/,

-Б.Г*******г, Ж.Ч*******г нарын баримт /хх-ийн 158-250, 2-р хх-ийн 1-28-р хуудас/,

-Тус шүүхийн 2023 оны 01 дүг******* сарын 06-ны өдрийн 1 дугаартай шийдвэр, магадлалын хуулбар /2 хх-ийн 102-111-р хуудас/,

-Х*******К-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.С, Б.Б, С.Г, Г.Мө, Х.Хн нарт олгосон итгэмжлэлийн хуулбар /2 хх-ийн 127-130, 3 хх-ийн 47-50, 4 хх-ийн 27-28-р хуудас/,

-нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /3 хх-ийн 62-73-р хуудас/,

 

10.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

--Ж.Чулуунчимэгээс Б.Г*******гт олгосон итгэмжлэл /хх-ийн 49, 2 хх-ийн 118-119-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан бичиг /3 хх-ийн 77-р хуудас/

-Х.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Г.Б, Г.Мй нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /3 хх-ийн 78-81-р хуудас/,

-Г., Х.Б нараас Б.Г*******гт олгосон итгэмжлэл /4 хх-ийн

 

11.Гуравдагч этгээдээс дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-бие даасан шаардлага /3 хх-ийн 22-26-р хуудас/,

-Гуравдагч этгээдээс У.Тд олгосон итгэмжлэл /3 хх-ийн 40-р хуудас/,

 

12.Хариуцагчийн хүсэлт******* Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас К-д холбогдох 21040069 дугаар гүйцэтгэх баримт бичгээс хуулбарлан ирүүлсэн баримт /хх-ийн 76-87-р хуудас/,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт******* Б******* аймаг дахь Шүүхийн тамгын газраас шинжээчийн дүгнэлтийг /2 хх-ийн 143-152-р хуудас/,

-хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 188-202-р хуудас/,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт******* Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал /2 хх-ийн 211-250, 3 хх-ийн1-18-р хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х*******К нь Б.Г*******г, Ж.Ч*******г, Х.Б, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 152,714,642.58 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гн нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 5 дахь заалтад дурдсан Б******* аймгийн О******* сумын 2-р баг, Оросын булаг, З, ХХК-ий зүүн талд хаягт байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй байшин, 64м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар , эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, 6 дахь заалтад дурдсан Б******* аймгийн О******* сумын 2-р баг Оросын булаг, З ХХК-ий зүүн талд байршилтай, нэгж талбарын дугаартай, 709м.кв талбайтай зуслангийн зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Х*******ХК-ийн Б******* салбараас зээлдэгч К, хамтран зээлдэгч Б.Г*******г, Ж.Ч*******г нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,856,184.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 37,413,470.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 106,752.16 төгрөг, нийт 55,376,407.2 төгрөг төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлвөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй улмаар 1266 хоног хугацаа хэтрүүлсэн. Банкнаас удаа дараа зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээг******* хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тиймээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 52,143,815.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,722,746.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 97,242 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 32,000 төгрөг, нийт 65,995,804.6 төгрөгийг гаргуулна.

Мөн Х*******К-аас 2021 оны 11 дүг******* сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүг******* зүйлийн 21.2, Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ...зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 86,718,838.03 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлдэгч нараас нийт 152,714 ,642.67 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. К нь дампуурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу бусад хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардана гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******г нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Бозу компани үйл ажиллагаагаа явуулахын тулд 71,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан. Уг компани үйл ажиллагаагаа 2018 оны 10 дугаар сар хүртэл явуулсан. Энэ хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлөлт, зээлийн хүүнд 55,000,000 гаруй төгрөг төлсөн. К 2018 онд төлбөрийн чадваргүй, санхүүгийн чадамжгүй болж дампуурлын үйл ажиллагаа эхэлж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл дампуурлын хэрг******* Бозу компаниас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан. Зээлийн төлбөр төлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:

6. Х*******К-ийг төлөөлж Б******* салбар тооцооны төвийн захирал О.Золжаргал, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч К-ийг төлөөлж захирал Ж.Ч*******г, Б.Г*******г нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр № дугаартай зээлийн гэрээ, № дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зээлийн гэрээг******* 70,000,000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай байгуулсан байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичг******* байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заасан.

Гэрээний талууд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичг******* байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээг******* зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон байна.

Д******* дурдсанаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

7.Зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрт 17,856,184.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 37,413,470.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 106,752.16 төгрөг, нийт 55,376,407.2 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, Б.Г*******гийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /1 хх-ийн 32-37-р хуудас/

Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, хариуцагчид уг мөнгөн хөрөнгө, гэрээнд зааснаар түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээг******* хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан нь зээл эргэн төлөх хуваарь, 2017-2018 онд зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн баримт /1хх-ийн 21-25-р хуудас/ зэрг******* тогтоогдож байна.

8. Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай шийдвэр******* К-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, К-аас 65,995,805 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х*******К-ийн Б******* салбарт олгож, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар өр төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнг******* үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ. /1хх-ийн 60-68-р хуудас/

Иргэний хуулийн 240 дүг******* зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд энэхүү хуулийн 240 дүг******* зүйлийн 240.1.4.-т хуулийн этгээд эрх залгамжлалгүйг******* татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан бол түүний гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохоор заажээ.

К татан буугдаж, дампуурсан нь зөвхөн тухайн хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон байх бөгөөд түүнтэй хамт бусад үүрэг гүйцэтгэгч нарын үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм.

9. Хамтран зээлдэгч гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт  ба зээлдэгч нар банкны өмнө адил үүрэг хүлээх******* тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээг******* хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч, хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмж******* аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэв******* байна гэж заасан.

Хэдийг******* К дампуурсан боловч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дугаартай зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч******* оролцсон Б.Г*******г, Ж.Ч*******г нар нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Б.Г*******г, У.Ч*******г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 52,143,815.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,722,746.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,242 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 32,000 төгрөг, нийт 65,995,804.6 төгрөгийг гаргуулж, Х*******К-д олгож шийдвэрлэв.

10. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлийн хангасан үнийн дүнгийн хэмжээг******* барьцаа хөрөнгөөс хангуулах үндэслэлтэй байна.

Барьцааны гэрээ нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрх бүхий байдаг онцлогтой гэрээ юм.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр № дугаартай барьцааны гэрээг байгуулж, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 6-р гудамж, 04 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай, 128 м.кв талбайтай хувийн орон сууц, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 6-р гудамж, 04 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 4-р гудамж, 07 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 64 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай дүнзэн торх, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Д хэсэг, 4-р гудамж, 07 тоотод байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 736 м.кв амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, Б******* аймгийн О******* сумын 2 дугаар баг, Оросын булаг З ХХК-ийн зүүн талд байршилтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай дүнзэн торх, Б******* аймгийн О******* сумын 2 дугаар баг, Оросын булаг З ХХК-ийн зүүн талд байршилтай, 7 дугаартай, нэгж талбарын дугаартай, 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд орж ирсэн Н авто машин, W, 12, Router 3 ширхэг, S 2 ширхэг зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Г*******г, Ж.Ч*******г нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд д*******х нэр бүхий барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

11. Нэхэмжлэгч Х*******ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 86,718,838.03 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүг******* зүйлийн 21.2, Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тайлбарласан.

Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай шийдвэр******* К-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, К-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлж, К- 65,963,805 төгрөгийг гаргуулан Хаан банкны Б******* салбарт олгож, К-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч Хаан банкны зээлийн төлбөрт төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнг******* үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

К-ийн дампуурлын хэрэгт Х*******К нэхэмжлэгч******* оролцсон байна. Уг хэрэгт нэхэмжлэгч******* оролцсоноор 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгчийн үндэслэж байгаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Тиймээс 2019 онд үүссэн К-ийн дампуурлын хэрэгт Х*******К нэхэмжлэгч******* оролцсоноор зээлийн гэрээ цуцлагдсан байх тул Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Тодруулбал: Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж эхлээгүй байхад буюу 2019 онд талуудын хооронд байгуулсан үээлийн гэрээний харилцааны дуусгавар болсон байх тул энэхүү хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Иймд нэмэгдүүлсэн шаардлага буюу 86,718,838.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Х.Б, Г. нарт холбогдох хэсгийн тухайд:

12. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б, Г. нарыг хамтран хариуцагчаар татжээ. ,

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Х.Б, Г. нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № дугаартай барьцааны гэрээнд барьцаалуулагчаар оролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дугаартай зээлийн гэрээний харилцаанд гэрээний нэг тал болж оролцсон үйл баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч Х*******К-ийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлд дурдсан хариуцагч Х.Б, Г. нарт холбогдох үйл баримт нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаа нь талуудын хооронд үүссэн эдийн болон эдийн бус маргаантай харилцааг зохицуулдаг ба нэхэмжлэгч Х*******К болон хариуцагч Х.Б, Г. нарын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн ямар нэгэн зөрчил үүсээгүй тул Иргэний хуульд заасан шаардах эрхийн үндэслэл байхгүй байна.

Иймд хариуцагч Х.Б, Г. нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

13. Гуравдагч этгээд нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 5 дахь заалтад дурдсан Б******* аймгийн О******* сумын 2-р баг, Оросын булаг, З, ХХК-ий зүүн талд хаягт байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй байшин, 64м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар , эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, 6 дахь заалтад дурдсан Б******* аймгийн О******* сумын 2-р баг Оросын булаг, З ХХК-ий зүүн талд байршилтай, нэгж талбарын дугаартай, 709м.кв талбайтай зуслан зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээний дугаар үл хөдлөх хөрөнгүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан.

Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүг******* сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийдвэр******* 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай барьцааны гэрээг******* барьцаалсан Б.Гнгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Х*******К-нд даалгах тухай Б.Гнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./2хх-ийн 102-105-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүг******* зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр******* нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр******* нэгэнт тогтоогдсон д*******х үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.

Ийд д*******х үндэслэл******* бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

14.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,079,929 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг тус тус Төрийн санд хэв******* үлдээж, хариуцагч Б.Г*******г, Ж.Ч*******г нараас улсын тэмдэгтийн хураамжид 487,929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*******К-д олгох нь зүйтэй байна.

 

15. Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 349 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүг******* зүйлийн 69.1.3-т зааснаар Б.Г*******г, Ж.Ч*******г нарын арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 65,995,804 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан ба давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд захирамжийн биелэлт хэв******* үргэлжлэхийг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүг******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Б.Г*******г, Ж.Ч*******г нараас 65,995,804.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*******К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 86,718,838 /наян зургаан сая долоон зуун арван найман мянга найман зуун гучин найм/ төгрөг, хариуцагч Х.Б, Г. нарт холбогдох хэсэг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээнд заасан Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг Д хэсэг , 6-р гудамж 04 тоотод байршилтай Улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай 128 м.кв талбайтай хувийн орон сууц, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг Д хэсэг , 6-р гудамж 04 тоотод байршилтай Улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг Д хэсэг , 4-р гудамж 07 тоотод байршилтай Улсын бүртгэлийн дугаартай 64 м.кв талбайтай 60 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай дүнзэн торх, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг Д хэсэг , 4-р гудамж 07 тоотод байршилтай Улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай 736 м.кв амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, Б******* аймгийн О******* сумын 2 дугаар баг Оросын булаг З ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай дүнзэн торх, Б******* аймгийн О******* сумын 2 дугаар баг Оросын булаг З ХХК-ийн зүүн талд байршилтай 7 дугаартай нэгж талбарын дугаартай 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2003 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн Н авто машин, W, 12, Router 3 ширхэг, S 2 ширхэг зэрг******* үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

3. Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 349 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүг******* зүйлийн 69.1.3-т зааснаар Б.Г*******г, Ж.Ч*******г нарын арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 65,995,804 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг дурдаж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд захирамжийн биелэлт хэв******* үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,079,929 /нэг сая далан есөн мянга есөн зуун хорин ес/ төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэв******* үлдээж, хариуцагч Б.Г*******г, Ж.Ч*******г нараас улсын тэмдэгтийн хураамжид 487,929 /дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*******К-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүг******* зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдг*******ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

6 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдг*******ийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ