Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00076

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Ул******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А*******ж, өөрийн байранд байрлах Х******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Р*******т сум, 3 дугаар баг, Улаан шивээт 9-2 тоотод оршин суух, Ц.Д*******дэд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,481,439 /есөн сая дөрвөн зуун ная нэгэн мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Д*******дээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,481,439 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д*******д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хасбанк ХК-ийн нэхэмжилсэн 9,481,439 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* нь хариуцагч Ц.Д*******дэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,481,439 /есөн сая дөрвөн зуун ная нэгэн мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Д*******д нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х*******-ийн нэхэмжлэлтэй, Ц.Д*******дэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,481,439 /есөн сая дөрвөн зуун ная нэгэн мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Д*******д нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,654 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгөөс 83,327 /наян гурван мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 83,327 /наян гурван мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг, хариуцагч Ц.Д*******дээс 83,327 /наян гурван мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ