Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00098

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,334,283.86 /зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00082/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЭР-БЗГ/2022-65429 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,044,800 төгрөгийн зээлийг нэг сарын 2.79 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.А******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 10 дугаар сараас эхлэн 706 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил уусгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагуй байна. Иймд хариуцагч Б.А******* нь байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 6,334,283.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А*******т холбогдох, 6,334,283.86 /зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч нь Х******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,334,283.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

-2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

-2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

--2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

-2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 700,600 төгрөг,

-2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг төлөхөөр хугацааг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,334,283.86 /зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.А******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 700,600 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700,600 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 58,149.5 /тавин найман мянга нэг зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 58,149.5 /тавин найман мянга нэг зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА