| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00101/И |
| Дугаар | 304/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2025/00099
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,580,167.38 /хоёр сая таван зуун наян мянга нэг зуун жаран долоон төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00101/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай "Н*******" ХХК нь Б.С*******тэй 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2030060 дугаартай "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Numur" зээлийн аппликейшнаар дамжуулан 800,000 төгрөг болон 740,000 төгрөгийг сарын 4.2%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Гэтэл Б.С******* нь зээл авснаасаа хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлөх орлогогүй байна, шүүхдээ өг гэж хэлж зээлээ төлөлгүй өдийг хүрч байна. Уг хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүнээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээ авсан болохыг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж, 19 дугээр зуйлийн 19.1-д "Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд 2030060 дугаартай "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулж, "Numur" зээлийн аппликейшнаар дамжуулан авсан 1 дэх зээлийн үндсэн төлбөр 800,000 төгрөг, хүү 443,097.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,248.32 төгрөг, зээл олголтын шимтгэл 16,000 төгрөг, 2 дахь зээлийн үндсэн төлбөр 740,000 төгрөг, хүү 409,865.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,156.02 төгрөг, зээл олголтын шимтгэл 14,800 төгрөг, нийт 2,580,167.38 төгрөгийг хариуцагч Б.С*******гээс гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С*******д холбогдох, 2,580,167.38 /хоёр сая таван зуун наян мянга нэг зуун жаран долоон төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь Н******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,580,167.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг
-2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 860,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 860,000 төгрөг,
-2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 860,167.38 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,580,167.38 /хоёр сая таван зуун наян мянга нэг зуун жаран долоон төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.С******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 860,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 860,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 860,167.38 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 28,116.5 /хорин найман мянга зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 28,116.5 /хорин найман мянга зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА