Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00086

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *******ын гол баг, ******* 5, 505 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 1-р баг, *******, булаг 9, 908 тоотод оршин суух, ******* овогт гийн ИБД:630172081875/-т холбогдох

 

19,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.******* нь Т.тай 2017 оноос ******* аймагт ажил хэргээр ирдэг байхад нь танилцаж нөхөрлөсөн. 2018 оноос найздаа хувийн хэрэглээнд хэдэн төгрөг зээлээч гэхэд нь бага багаар өгч буцааж авдаг болсон. 2018-2022 онуудад ар гэрийн гачигдал гарч мөнгөний шаардлага гарахад нь зээлүүлсэн /өөрийн, ээжийнхээ, нөхрийнхөө данснаас бага багаар цувуулан өгч/ нийт 20,320,000 төгрөгийг 5270397964 тоот данс руу шилжүүлж, 2023 оны 3-р сарын 12-нд ******* аймагт ирэхэд нь идэшний үхэр 1,400,000 төгрөгөөр зарахаар тохиролцон өгч явуулсан бөгөөд үүнээс 2,100,000 төгрөгийг буцаан авч 19,620,000 төгрөгийг авч чадахгүй өдий хүрлээ. Т. найз маань Булган аймагт амьдардаг бөгөөд, утсаар болон чатаар зээлүүлсэн мөнгийг маань өгөхийг удаа дараа шаардаж гуйсан боловч мөнгө бүтэхээр бага багаар нь өгнө, мөнгөгүй байна, боломжгүй байна гэсээр өдийг хүрч сүүлийн үед дуудлага, мессеж, чатанд хариу өгөхөө больж олж уулзах нь байтугай холбогдож чадахаа байсан ба би 2022 онд төрж одоо 2 настай нялх хүүхэдтэй байгаа тул энэ мөнгөний араас хөөцөлдөж явж чадаагүй бөгөөд одоо ч Булган аймаг орж Т.тай очиж уулзах боломж хомс байгаа тул танай байгууллагад хандаж байна. Иймд Т.Нарантунгалаас зээлүүлсэн 19,620,000 төгрөгийг маань гаргуулан өгүүлж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагын тайлбартаа: Т.тай холбогдож өөрийнх нь хүсэлтийн дагуу 17,000,000 төгрөг төлүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 19,620,000 төгрөгөөс 2,620,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж Т.аас 17,000,000 төгрөг гаргуулж авахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие нь ******* аймгийн иргэн Б.*******ын нэхэмжилсэн мөнгөн дүнгийн асуудлыг тухайн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 17,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон тул энэ үнийн дүнг батлан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.т холбогдуулан нийт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.т холбогдуулан 19,620,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2,620,000 төгрөг гаргуулахаас татгалзаж 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Т. нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжилсэн 17,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Т.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,250 төгрөгөөс 128,625 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.аас 128,625 төгрөгийг, улсын орлогоос 128,625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилсэн нийт 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,250 /хоёр зуун тавин долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгөөс 128,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 128,625 төгрөгийг, улсын орлогоос 128,625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА