Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2025/00019

 

  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ********************************тоотод оршин ***********************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************** тоотод оршин суух ****************** холбогдох,

 

855 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*****************би ************** хүсэлтээр 628 000 төгрөгийн бараа дээр 09 сард 192 000 төгрөгийн барааг мөн дээр нь нэмж тухайн үед найз нь бүгдийг нийлээд төлнө асуудалгүй гэж авч байсан. Мөн мөнгөгүй байна нүдэндээ газ оруулчихлаа эм авчраад өг гэхэд нь 35 000 төгрөгийн эм авчирч өгсөн.

Гэтэл *********************нь мөнгөө өгөхгүй байх тул 855 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ********************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

***************** миний бие нь ****************** нэхэмжилсэн 855 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *************** нь хариуцагч **************** холбогдуулан 855 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нь нэхэмжлэгч *************** нэхэмжлэлийн шаардлага болох 855 000 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ************** нь нэхэмжлэгч ************** нэхэмжлэлийн шаардлага болох 855 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 070 төгрөгийн зарим болох 12 535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 12 535 төгрөг, хариуцагч **********************с 12 535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА