Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 146/шш2025/00022

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ....................................төвд байрлах ............................. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........................гэх газар оршин суух .......................холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 606 778.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..................................нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...................... нь манай компанитай 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 22/194 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алдангитай зээлсэн. Зээлдэгч үндсэн зээлээс 2 163 773.88 төгрөг, хүүнээс 3 295 479.92 төгрөг төлсөн ба үндсэн мөнгийг гэрээний дагуу төлөөгүй тул үндсэн зээл 7 836 226.12 төгрөг, хүү 3 901 626.24 төгрөг, алданги 5 868 926.18 төгрөг, нийт 17 606 778.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...................... нь шүүхэд гаргасан тайлбартаа:

..................... миний бие нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 17 606 778.54 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........................нь хариуцагч..................... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 606 778.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь нэхэмжлэгч ................... нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 17 606 778.54 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч .......................нь нэхэмжлэгч ........................нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 17 606 778.54 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 983.89 төгрөгийн зарим болох 122 991.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 122 991.5 төгрөг, хариуцагч ................. 122 991.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........................................олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА