Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 29

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                    

Нийслэлийн х, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1707000370070 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.******* нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 06 цагийн үед х дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт - УНТ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас Х.ын жолоодож явсан - БРА улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, түүн дотор зорчиж явсан Б.агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 06 цагийн үед х дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний дүгээр цэргийн ангийн урд замд Х.Портер маркийн - УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Лексус-470 маркийн - БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Х.ад 15,720,000 төгрөгийн хохирол, зорчигч Б.агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед өөрийн эзэмшлийн - УНТ улсын дугаартай Х.Портер маркийн ачаа ачсан тээврийн хэрэгслийг жолоодоод дүүргээс Улаанбаатар чиглэлд ганцаараа явж байхдаа х дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх засмал зам дээр явж байхдаа эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Ослоос хойш - БРА улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинтай мөргөлдсөн гэдэгээ мэдсэн. ...Миний бие хохирсон Х. болон түүний эхнэр а нарт 7,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. Үүнээс 5,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөх болно. Миний бие гэм буруугаа ухамсарлаж байгаа бөгөөд биеийн байдал тааруу суугаа болсон тул надад учирсан зовлонг ойлгож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 96 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.агийн өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө Улаанбаатар хотоос аав , нөхөр , дүүгийн хүү Х. нарын хамтаар нөхрийн эзэмшлийн - БРА улсын дугаартай Лексус-470 маркийн хувь машинтай чиглэлд 06 цаг 20 минутийн үед х дүүргээр дайран өнгөрөх үед Портер маркийн автомашин манай машины зорчин явж байгаа чиглэлд өөдөөс орж ирээд манай машиныг мөргөсөн. Өөдөөс ирсэн Портерийн жолоочийг өөдөөс ирэх үед нь хальт харахад жолооч нь жолооны хүрдэн дээрээ 2 гараа дугуйлж тавиад биеэрээ жолоодож байгаа юм шиг харагдсан. Тэгээд осол болсны дараа миний гар эвгүй болсон ба нөгөө Портерийн жолооч мөргөлдөөд ирсэн бололтой харагдаж байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х.ын өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө Улаанбаатар хотоос ын чиглэлд өөрийн эзэмшлийн - БРА улсын дугаартай Т.Лексус-470 маркийн автомашинд эхнэр а, хадам аав , хадам дүүгийн хүү нарыг суулгаад х дүүргээр дайран өнгөрөх үед өөдөөс ирж явсан Портер машин миний явж байсан эгнээ рүү орж ирээд миний машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Х.ын өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 06 цагийн үед би Улаанбаатар хотоом авга эгч а, хүргэн ах , өвөө нарыг хамтаар ахын - БРА дугаартай Лексус-470 маркийн машинтай Улаанбаатар хотоос дүүрэг орохоор явж байсан юм. Тэгээд би унтаад явж байсан чинь түс тас хийсэн чимээ гараад би урд талынхаа суудлыг мөргөөд сэрсэн чинь манай машины урдаас нэг машин мөргөчихсөн байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор яг яаж байгаад мөргөлдсөнийг мэдэргүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26-27 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.ы өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө Улаанбаатараас дүүрэг рүү гэртээ харих гээд хүргэн Д.ын эзэмшлийн - БРА улсын дугаартай Т.Лексус 470 маркийн автомашины баруун урд талд суугаад явж байхад өөдөөс эсрэг урсгалд ирж явсан Портер машин гэнэт бид нарын зорчиж явсан эгнээнд орж ирээд манай машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед хамгаалалтын дэр цээж рүү цохиод хэсэг цээжээр өвдөж байгаад гайгүй болсон. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31-32 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч З.ын өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас ******* - УНТ улсын дугаартай Портер машиныг жолоодоод би өөрөө өөр машинтай хойноос нь дагаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд явж байхад Портер машины ус халаад байхаар нь орой 00 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Чингисийн хөшөөний ойролцоо замаас гараад ******* болон манай эхнэр бид нар хээр хоносон. Өглөө 6 цаг хүртэл унтаад босоод эртхэн Улаанбаатар хот оръё гээд ******* Портер машинаа асааж унаад ганцаараа түрүүлээд хөдлөөд явсан. Би 10 минутын дараа хойноос нь хөдлөөд явсан. Тэгээд би хойноос нь х дүүрэг рүү ороод ирэхэд ******* Портер машинтайгаа Лексус машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32-33 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09шэ/240 дүгээр:

  1. “Б.агийн биед баруун мөрний сүлжээний хэсэгчилсэн гэмтэл, мөрний мултрал, шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал: Авто осол, мөргөгдөх цохигдох г.м
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт,

/хх-ийн 37 дугаар тал/        

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар:

  1. “Урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №240 дагууртай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Б.агийн биед баруун далны хамрын дээд шөрмөс хөндлөн сэмэрсэн, дал бугалганы холбоосын дээд хэсэгт ташуу сэмэрсэн урагдал, баруун мөрний үений мултарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 40 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4012 дугаар:

  1. “Шинжилгээнд ирүүлсэн Lexus 470 маркийн автомашин нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл, явах эд ангийн  бүрэн ажиллагаа шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжнгүй байна. Автомашины тормосны механизм ажиллаж байна.  
  2. Шинжилгээнд ирүүлсэн Lexus 470 маркийн автомашины 4 дугуй нь бүх улиралд хэрэглэж болох тэмдэглэлтэй, 4 дугуйны хээний гүн дунджаар 8мм хэмжээнээс их байгаа нь Монгол Улсын MNS 4598-2011 стандартын 5.14.3-ийн 5-р хүснэгтэнд зааснаар суудлын автомашины дугуйны гүн 1,6мм-ээс багагүй байна гэсэн заалтын дагуу дугуйнууд нь хээний хувьд стандартад нийцэж байна. Зүүн урд дугуй нь ослын үед хагарсан байх үндэслэлтэй байна.
  3. Автомашины зүүн урд талын далбаа шахагдаж нугарсан, капот урд хэсгээрээ нугарч цэнхэр өнгийн будагч бодисоор бохирлогдсон, автомашины урд нүүр дунд хэсгээрээ хуваагдаж хагарсан, зүүн, баруун талын их гэрэл байхгүй, урд бамбайхгүй, бамбайн хөндөл төмөр зүүн хэсгээрээ дотогш шахагдаж  гулзайсан, урд салхины шил цуурч хагарсан, хөдөлгүүрийн хөргөлтийн радиаторууд урдаас хойшоо чиглэлтэй шахагдаж, гажиж битүүмж алдсан, агаар шүүгч ангайж салсан, гал хамгаалагчийн таг салсан, хөдөлгүүрийн дээд таг хагарсан, аюулгүйн хийн дэр задарч гарсан. Лонжероны зүүн талын гуя гулзайсан, зүүн талын хэвтээ тэнцүүлэгчийн чих салж ангайсан, кузов өргөгчийн зүүн талын чих хугарсан, кузов өргөгчийн баруун талын тогтоогч чих сэтэрч салсан, зүүн талын эргэх нудрага гулзайсан, зүүн талын зээрэнхий хагарсан зэрэг урд хэсэгтээ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх тул осолд нөлөөлөхгүй. Автомашины хойд хэсэгт гарсан зүүн хойд талын дохионы гэрлийн цацруулагч хагарсан. Хойд бамбайн зүүн булангийн будаг халцарсан, хойд бамбайн дунд хэсэг, тээшний тагны дунд хэсэг цэнхэр өнгийн будагч бодисоор бохирлогдсон, хойд бамбайн баруун булан зурагдсан зэрэг гэмтлүүдтэй байна. Дээрх гэмтэл нь автомашин хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй.
  4.  Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 54-64 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар:

  1. “Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Porter маркийн автомашин нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болсон байх тул гэрэлтүүлэх хэрэгсэл, жолооны механизм, тоормосны механизмын бүрэн ажиллагаа, стандарт шаардлага хангаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Жолооны механизмын доод аппарат ажиллаж байна.
  2. Тээврийн хэрэгслийн 4 дугуй нь улирал заасан тэмдэглэлгүй, бага оврын ачааны машинд зориулагдсан дугуй байна. Зүүн хойд талын давхар дугуйн хээ, фирм, марк өөр дугуй байна. Хаймар дугуйн хээний хүн дунджаар 3,5мм хэмжээнээс их байгаа нь Монгол Улсын MNS 4598-2011 стандартын 5.14.3-ийн 5-р хүснэгтэнд зааснаар ачааны автомашины дугуйн хээний гүн 1мм-ээс багагүй байна гэсэн заалтын дагуу дугуйнууд хээний хувьд стандартад нийцэж байна.
  3. Автомашины бүхээгний урд нүүр хэсэг баруун, зүүн талын булан шахагдаж, чихэгдэж, хонхойж хэлбэр дүрсээ алдсан, дохионы болон оврын гэрлүүд хагарсан, урд талын салхины шил хагарсан, урд бамбай дотогшоо чихэгдэж хэлбэр дүрсээ алдаж хагарсан, рамны хөндөл төмөр дотогшоо шахагдаж гулзайсан, баруун, зүүн талын гэрэд шахагдаж хагарсан, зүүн талын хаалганы цонхны шил хагарч, хаалганы доод хавтсан төмөр нугарч хаалга гажсан, бүхээгний зүүн тал хонхойсон, баруун талын хаалганы цонхны шил хагарч, хаалганы доод хавтсан төмөр нугарсан, хянах самбар бүхэлдээ шахагдаж хагарч хэлбэрээ алдсан, жолооны хүрд гулзайсан, уг хэсгээрээ салсан, жолооны хүрдний доод дагуу холбоос гулзайсан, араат дамжуулгын хэсэг хагарсан, кардан гол салсан, хөдөлгүүрийн лап резин тасарч хөдөлгүүр доош унжсан зэрэг гэмтлүүд байна. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн тул осол гарахад нөлөөлөхгүй.
  4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 67-79 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 97 дугаар тал/

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 98 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 99 дүгээр тал/

Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл,

/хх-ийн 108 дугаар тал/

Хохирлын тооцоо,

/хх-ийн 112 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул х, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд х, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №086740 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, №00372545 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгож, камерийн бичлэг бүхийн СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалах ба хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, .2, .6, .7, .8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №086740 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, №00372545 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгож, камерийн бичлэг бүхийн СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ