| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00004/И |
| Дугаар | 146/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2025/00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *************************дугаар багт оршин суух *************************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *****************нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
****************** би 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл тушаал зарим баримт олдохгүй байх тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Миний бие Өвөрхангай аймгийн Бүрд суманд оршин суудаг. Олон дахин явах боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаартай лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдлийн 1991 оны 07 дугаар сар, 1992 оны 02 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/1748 дугаартай лавлагааны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **********************ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*********************нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаартай лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдлийн 1991 оны 07 дугаар сар, 1992 оны 02 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/1748 дугаартай лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ******************* ...Миний бие нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. *******************нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хонь мал маллаж байсан. ****************** нь 1988 онд 2 жилийн хугацаатай цэрэгт явж байсан... гэж, мөн гэрч ***************** ...Миний бие нь 1967 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. **********************нь 1988 онд 10 дугаар анги төгсөөд цэрэг татагдаж 2 жил цэрэгт яваад 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хонь мал маллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч ****************** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар *************** 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА