| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/00279/И |
| Дугаар | 146/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2025/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ************************дүгээр багт оршин суух ***************************** хүсэлттэй,
Мал тооллогын баримтуудад бүртгэлтэй болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************************ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
********************** би 1987 оноос 2000 оныг дуустал Өлзийт сумын Оч нэгдэлд болон нэгдэл хувьчлагдсанаас хойш хувьдаа мал маллан жил бүрийн мал тооллогоор малын Д дансаар мал тоолуулж бүртгүүлж байсан. Гэтэл миний 1995-2000 оны малын А дансанд миний нэрийг нутаг усанд дууддаг нэр болох ******************** гэж буруу бичигдсэн байна.
Иймд намайг 1995-2000 оны мал тооллогын баримтуудад бүртгэлтэй болохоо тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ************* нь Өвөрхангай аймгийн Өлзийт суманд мал маллаж амьдардаг. 1995-2000 онд тухайн сумандаа мал маллаад амьдарч байсан. Тухайн нутгийн хамаатан, садан, найз нөхөд *************** гэж дууддаг. Мал тооллогын комисс бүртгэхдээ ****************** гээд дууддаг нэрээр нь бүртгэсэн байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995-2000 он хүртэлх мал тооллогын бүртгэлд ********************* гэсэн нэрээр бүртгэсэн байгаад байгаа юм. Өөрийнх нь үндсэн бичиг баримт ******************** байгаа. Иймд тухайн үеийн мал тооллогын баримтад бүртгэлтэй гэдгийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03-03/6250 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох архивын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1993, 1994, 1995, 1996, 1997,1998, 1999, 2000 онуудын малын А дансны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***************** мал тооллогын баримтуудад бүртгэлтэй болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1993-2000 онуудын малын А данс баримтанд ******************* гэсэн нэрээр бичигдсэнийг хүсэлт гаргагч *************** гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, хүсэлт гаргагчийн ...малын А дансанд миний нэрийг нутаг усанд дууддаг нэр болох ***************гэж буруу бичигдсэн гэх тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээ төрүүлэхүйц байна.
Иймд ******************** мал тооллогын баримтуудад бүртгэлтэй болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ***************************** Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1993, 1994, 1995, 1996, 1997,1998, 1999, 2000 онуудын малын А дансанд бүртгэлтэй болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ********************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА