| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00039/И |
| Дугаар | 311/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00077
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би
Нэхэмжлэгч: Завхан ...сумын ... багийн иргэн ... нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн .... сумын ... багийн ... тоотод оршин суух ... холбогдох түрээсийн гэрээний зардалд 1,381,061 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б... нь ... багийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг маань хэрчсэн гурилын цех ажиллуулах зорилгоор аман гэрээ хийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр орсон болно. Улмаар тог цахилгааны төлбөр 461,061, дулааны төлбөр 320,000 түрээс 600,000 төгрөг тус тус төлөх шаардлагатай байна. Нийт 1,381,061 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.... хариу тайлбартаа: Миний бие ... овогтой ... нь иргэн ... түрээс, тог халаалтын 1,381,600 төгрөг өгөх нь үнэн... Би энэ мөнгөө 3 хувааж 3,4,5-н саруудад 3 хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш... нь хариуцагчийг Б.... гэж тодорхойлж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлд хариуцагчийн нэрийг буруу бичсэн нь хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаяг болон утасны дугаараар хариуцагчийг дуудахад хариуцагчийг Б.... гэдэггүй Б.... гэж байх тул хариуцагчийг Б.... гэж бичсэн болно.
Нэхэмжлэгч Ш.... нь Б.... холбогдуулан түрээсийн төлбөр болон бусад зардалд 1,381,061 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.... нь нэхэмжлэлийн шаардлага 1,381,061 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Ш.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,246 төгрөгөөс 19,123 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... 19,123 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,123 төгрөг тус тус гаргуулж нийт 38,246 төгрөгийг нэхэмжлэгч Ш... олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ш... нэхэмжилсэн түрээсийн гэрээний зардал 1,381,061 төгрөгийг хариуцагч Б... төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ш... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,246 төгрөгөөс 19,123 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... 19,123 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,123 төгрөг тус тус гаргуулж нийт 38246 төгрөгийг нэхэмжлэгч Ш... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ