Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* //-т холбогдох

 

1,100,000 төгрөг, приус-30 маркийн автомашины хуучин зай хураагуур гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч А.*******т холбогдуулж 1,100,000 төгрөг, приус-30 маркийн автомашины хуучин зай хураагуур гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтаар 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагч А.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагчаас автомашины зай хураагуурыг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч хариу төлбөрт 1,100,000 төгрөг болон хуучин ашиглаж байсан автомашины зай хураагуураа өгчээ.

3. Ийнхүү нэг талаас эд хөрөнгө шилжүүлж, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харицаа үүссэн байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн шилжүүлсэн автомашины зай хураагуур 7 хоног болохгүй чекний гэрэл асч машиныг асааж дийлэхгүй болсон, энэ талаар хариуцагчид удаа дараа хэлж өгсөн авснаа буцаая гэсэн боловч хүлээж аваагүй гэжээ.

5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн зүйлийн 254.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

6. Иймд хуульд заасан хугацаанд худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээг цуцалж, шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.*******ээс 1,100,000 төгрөг болон приус-30 маркийн хуучин зай хураагуурыг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн боловч нэхэмжлэлийг үгүйсгэсэн баримт, тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүхийн дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******ээс 1,100,000 төгрөг болон приус-30 маркийн хуучин зай хураагуурыг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 30,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН