Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

 

гэм хорын хохирол 9,036,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулж хохирол 9,036,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ автомашинд учирсан хохирол буюу үнэлгээний тайлангаар тогтоогдсон 6,977,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг, ачилтын хөлс 150,000 төгрөг, оношилгооны төлбөр 134,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 490,000 төгрөгийн зардал гаргасан гэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.******* нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Авто тээврийн хэрэгсэл, түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг хариуцагчид түр хугацаагаар буюу 1 хоногийн хугацаагаар шилжүүлж, хариуцагч нь автомашин ашигласны төлбөрт 100,000 төгрөг өгөхөөр тохиролцжээ.

3. Гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлсөн байна.

5. Хариуцагч Н.******* ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг шилжүүлэн авч, өөрийн эзэмшилд байлгах үедээ эд хөрөнгө хөлслөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсний улмаас тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, жанцан уулзвар орчимд зам тээврийн осол гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн автомашинд 6,977,000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

6. Хариуцагч Н.******* осол болох үед автомашиныг өөр этгээд жолоодож явсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан боловч энэ нь нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй ба хариуцагчийг хууль, гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

7. Учир нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээдэг бол мөн хуулийн 298 дугаар зүйлд зааснаар хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т АТХ-ийг зөвхөн өөрийн биеэр жолоодох, гэрээний 4.1-т Түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас ... эвдрэл гэмтэл хохирол гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор учирсан хохирлыг барагдуулах гэж тус тус заажээ.

8. Иймд хууль, гэрээнд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний явцад нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болох хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 6,977,000 төгрөг, үнэлгээний байгууллагын ажлын хөлсөнд төлсөн 490,000 төгрөг нийт 7,467,000 төгрөгийг хариуцагч Н.*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,569,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Талууд эд хөрөнгө хөлслөх гэрээг 1 хоногийн хугацаатай байгуулсан, гэрээг анх байгуулсан хэлбэрээр дахин сунгаагүй байх тул нэхэмжлэгч 10 хоногийн түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийг ачилтын төлбөр болон автомашины оношилгооны төлбөр нэхэмжилсэн нь эд хөрөнгөнд учирсан бодит хохиролд хамаарахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******ээс 7,467,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,569,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,526 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 134,422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН