Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2025/00005

 

2025     01           13                                         146/ШШ2025/00005

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: """""""""""""""""""" давхарт байрлах, “Т ББСБ” ХХК /РД:""""""4/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: """""""""""""""" оршин суух, Х овогт З-н Д /РД:"""""""""/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,130,125 төгрөг 57 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хариуцагч З.Д нь 2024.03.07-ны өдөр Т ХХК-тай №ЗГ2024030710599 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung S24” маркийн гар утсыг нийт 3,188,000  төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.07-2026.09.15 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 161,198 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.03.31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.03.07-2026.09.15 хүртэл нийт 30 сар) 30 удаагийн төлөлт дутуу-3,188,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох) 785,104 төгрөг 57 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) 157,021 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 4,130,125 төгрөг 57 мөнгө (дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун хорин таван төгрөг тавин долоон мөнгө). Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Зээлийн гэрээний үүрэгт 4,130,125 төгрөг 57 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага 4,130,125.57 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 4,130,125.57 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,033 төгрөгийн 50 хувь буюу 40,516.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40,516.5 төгрөгийг улсын орлогоос, 40,516.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч З.Дгаас 4,130,125.57 /дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун хорин таван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,033 төгрөгийн 50 хувь буюу 40,516.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 40,516.5 төгрөг, хариуцагч З.Дгаас 40,516.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК /РД:"""""""""/-д олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА