Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 

 

 

 

 2023         06        14                                         2023/ДШМ/22

 

   Л.Дт холбогдоЛ

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаЛшатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүЛхуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүЛхуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүЛхуралдаанд

Прокурор: М.Берикбол,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/232 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Берикболын гаргасан эсэргүүцлээр Л.Дт холбогдоЛ2138000810057 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“М......” овогт Л..........ын Д, ..... оны..... дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны хяналт үнэлгээ, цэргийн сэтгэл зүйч, улс төрийн судлаач мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Лсумын Засаг дарга ажилтай, ам бүл 3, аав, хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Лсумын 3 дугаар багт оршин сууЛбүртгэлтэй, ял шийтгэлгүй, Алтан гадас одонт /регистрийн .......................дугаартай/.

Шүүгдэгч Л.Д нь: Хөвсгөл аймгийн Лсуманд 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэЛ16,904,400 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Лсумын Засаг даргын тамгын газарт техник, тоног төхөөрөмж, тавилга” худалдан аваЛажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалтгүйгээр буюу ажил хийгдээгүй байхад Засаг даргын тамгын газрын алба хаагч нарт албан тушаалын байдлаараа нөлөөлж, өөрийн төрсөн дүү Л.Төмөрбаатарын найз Л.Б, С.Т нарын “Т” ХХК-руу 16,566,312 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж давуу байдал бий болгосон, улмаар С.Т, Л.Б нараар дамжуулан санхүүжилтийн хөрөнгөөс 10,666,550 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Төмөрбаатарын Хаан банк дахь 5095061943 дугаарын данс руу шилжүүлж төрсөн дүү Л.Төмөрбаатарт давуу байдал бий болгосон, тус хөрөнгөөс өөрийн бусдад төлөЛ1,000,000 төгрөгийн зээлийг төлүүлсэн, өөрийн 5905008949 дугаартай дансаар 1,100,000 төгрөг хүлээн авсан. Мөн Засаг даргын тамгын газарт хийгдсэн тавилга эд зүйлийг өөрийн төрсөн дүү Л.Амарсанаагаар хийлгүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүЛшүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/232 дугаар захирамжаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэЛхэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаЛдүгнэлт үйлдэж ирүүлсэн “Мэргэн” овогт Лын Дт холбогдоЛэрүүгийн 2138000810057 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Дт урьд авсан хувийн баталгаа аваЛтаслан сэргийлэЛарга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2138000810057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хатуу хавтастай Хөвсгөл аймгийн Лсумын Засаг даргын тамгын газрын галч жижүүрийн ажил хүлээлцсэн дэвтэр 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Берикбол эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэж үзлээ.

Шүүгчийн захирамжийн үндэслэлийн хувьд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэЛхэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэзээ: 2020 оны 12 дугаар сарын 10-наас 2021 оны 03 дугаар сарын 06-ны хооронд, хаана: Хөвсгөл аймгийн Лсумын Засаг даргаар ажиллаж байЛхугацаанд, яаж: албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэЛзорилгоор хийЛёсгүй үйлдлийг хийж, эрЛмэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөн зүйлийн 1.5-л заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол: 16,904,400 төгрөгөөс 13,321,875 төгрөгийг хасаж тооцоход 3,582,525 төгрөгийн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангаЛнийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллаЛзарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэЛолон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулж /ЯллаЛдүгнэлтэд дурдсанаар бичив/ Энэ хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүЛматериаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг талаас нь дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

2.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаЛшатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/20 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/430 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  Магадлалд: “Хөвсгөл аймгийн Лсумын Засаг даргын тамгын газарт хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан, захиалагчаас “төрийн албан хаагчдад техник, тоног төхөөрөмж, тавилга худалдан авах” тендерээр ямар, ямар ажлыг худалдан авахаар захиалсан, албан тушаалын байдлаараа нөлөөлж давуу байдал бий болгосон гэЛ“Т” ХХК-аар тендерт заасан ямар, ямар ажлыг хийлгүүлсэн, мөн ямар ямар ажлыг хийлгээгүй, дээрЛажлыг бусад хүмүүсээр хийлгүүлсэн зэргийг эргэлзээгүй тодруулаЛажиллагаа явуулсны дараа хэргийг шийдвэрлэЛнь зүйтэй гэж давж заалдаЛшатны шүүхээс дүгнэсэн байна.

Давж заалдаЛшатны шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэЛшинжтэй байЛбөгөөд хэргийг прокурорт буцаасан үндэслэл арилаагүй байхад хэргийг анхан шатны шүүхэд оруулж ирж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

Давж заалдаЛшатны шүүЛмагадлалаар шүүгчийн 430 дугаартай захирамж үндэслэлтэй, захирамжид заасан ажиллагааг хийЛнь зүйтэй гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн.

Харин 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаартай захирамжид иш татсан давж заалдаЛшатны шүүЛдүгнэлт нь илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байсан. Учир нь “төрийн албан хаагчдад техник, тоног төхөөрөмж, тавилга худалдан авах” тендерээр ямар, ямар ажлыг худалдан авахаар захиалсан, албан тушаалын байдлаараа нөлөөлж давуу байдал бий болгосон гэЛ“Т” ХХК-аар тендерт заасан ямар, ямар ажлыг хийлгүүлсэн, мөн ямар ямар ажлыг хийлгээгүй, дээрЛажлыг бусад хүмүүсээр хийлгүүлсэн зэргийг эргэлзээгүй тодруулаЛажиллагааг явуулсны дараа хэргийг шийдвэрлэЛнь зүйтэй” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаЛтухай тогтоол болон яллаЛдүгнэлтэд “...Лсуманд 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэЛ16,904,400 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Лсумын Засаг даргын тамгын газарт техник, тоног төхөөрөмж, тавилга” худалдан аваЛажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалтгүйгээр буюу ажил хийгдээгүй байхад...” гэж дүгнэсэн байхад тендер зохион байгуулсан мэтээр анхан болон давж заалдаЛшатны шүүЛойлгож дүгнэлт хийж байгаа нь хэргийг ойлгоогүй, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг зарласан үндэслэлд “тендерт заасан ажиллагааны үнийг бүрэн тогтоогоогүй” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд худалдан аваЛажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалт болоогүй гэдгийг ойлгоогүй буюу хэрэгт авагдсан нотлоЛбаримтыг бүрэн дүүрэн хянаж танилцаагүй гэЛдүгнэлт хийхэд хүргэж байна.

3.Хэрэгт авагдсан бусад нотлоЛбаримтыг шинжлэн судлаад улсын яллагчийн яллаЛдүгнэлтэд дурдсан яллагдагч Л.Дын үйлдсэн гэмт хэргийг хэн яаж үйлдэж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар тодруулаЛажиллагаа хийЛнь зүйтэй гэсэн нь ойлгомжгүй. Яллагдагч Л.Дт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллаЛдүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад “...Л.Дын үйлдсэн гэмт хэргийг хэн яаж үйлдэж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар тодруулаЛажиллагаа хийЛнь зүйтэй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон.

4.Л.Д нь “Т” ХХК-аар ямар, ямар ажлыг хийлгүүлсэн, мөн ямар, ямар ажлыг хийлгээгүй, дээрЛажлыг бусад хүмүүсээр хэрхэн яаж, ямар үнэ ханшаар хийлгүүлсэн, ямар зардлаар тээвэрлэсэн зэргийг тодруулаЛшаардлагатай байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөвсгөл аймгийн Лсумын Засаг даргын тамгын газарт хийгдсэн эд зүйлийн ерөнхий үнэлгээ байЛбөгөөд хэрэгт авагдсан баримтаар тавилга, самбар хийлгэхэд хэдэн төгрөгийн зүсвэр хийгдсэн, хэдэн төгрөгөөр шиллэсэн, хэдэн төгрөгөөр угсарсан, хэдэн төгрөгөөр ачаа тээвэрлэсэн, хэдэн төгрөгөөр самбар, алдрын буланг хийлгэсэн зэрэг нэг бүрчлэн үнэлгээг тогтоож ирүүлэЛгэсэн нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Хөрөнгө үнэлгээний тайланд самбар, алдрын булангийн үнэлгээ тодорхой тусгагдсан, Лсум хүртэлЛтээвэрлэлт, хүмүүсийн хөлс зэргийг шингэсэн ба тухайн эд зүйлүүд нь заЛзээлд байнгын борлуулалттай зүйл биш, материалыг авч өөрсдөө хийсэн, хувь хүмүүсийн хийсэн зүйлийг үнэлгээний компани үнэлсэн зэргийг шүүЛанхаарч үзээгүй.

5.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанцэцэгт хохирогчийн эрх, үүрэг тайлбарлаж, мэдүүлэг аваЛажиллагааг хийсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанцэцэг нь мөрдөн шалгаЛажиллагаанд “Хэргийн материалтай танилцаад хэргийн талаар ойлголттой болоЛнь зөв байхаа гэж бодож байна” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанцэцэгээс дахин мэдүүлэг авч түүнд гомдол, санал, хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулаЛажиллагаа хийгдээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурсан боловч санал хүсэлтийн хэсэгт гомдол, саналтай эсэЛталаар бичиглэл хийгдээгүй хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуульд заасан эрЛашгийг хангаагүй байна гэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуульд заагаагүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанцэцэгт хохирогчийн эрх, үүрэг тайлбарлаж, мэдүүлэг аваЛажиллагааг хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэргийн материалыг танилцуулсан, мөн зүйлийн 7 дахь хэсэгт хавтаст хэрэгт танилцаЛүед хүсэлт, гомдол гаргасан тохиолдолд шийдвэрлэхээр заасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг танилцаЛявцад хүсэлт гомдол гаргаагүй байна. Үүнийг заавал хүсэлт, гомдол гаргаЛёстой мэтээр буруу дүгнэж байна. Хэрэгт авагдсан нотлоЛбаримтуудаар тогтоогдсон, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал хэрэгт байхгүй ба хэрэв шүүЛдээрЛнөхцөл байдлыг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэЛхэсэгт заасны дагуу шүүхийн шатанд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжилгээ хийлгэЛбүрэн боломжтой байсан.

Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “шүүхийн шатанд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоЛхүсэлт” гаргасан боловч шүүгч шүүхийн шатанд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоЛболомжгүй талаар хэлэлцүүлэг болон захирамжид дурдаагүй захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байЛшаардлагыг хангаагүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/232 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ШүүЛхуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгоЛнь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОЛнь:

Давж заалдаЛшатны шүүЛЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүЛүйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллагдагч Л.Дыг “Хөвсгөл аймгийн Лсуманд 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэЛ16,904,400 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Лсумын Засаг даргын тамгын газарт техник, тоног төхөөрөмж, тавилга” худалдан аваЛажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалтгүйгээр буюу ажил хийгдээгүй байхад Засаг даргын тамгын газрын алба хаагч нарт албан тушаалын байдлаараа нөлөөлж, өөрийн төрсөн дүү Л.Төмөрбаатарын найз Л.Б, С.Т нарын “Т” ХХК-руу 16,566,312 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж давуу байдал бий болгосон, улмаар С.Т, Л.Б нараар дамжуулан санхүүжилтийн хөрөнгөөс 10,666,550 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Төмөрбаатарын Хаан банк дахь 5095061943 дугаарын данс руу шилжүүлж төрсөн дүү Л.Төмөрбаатарт давуу байдал бий болгосон, тус хөрөнгөөс өөрийн бусдад төлөЛ1,000,000 төгрөгийн зээлийг төлүүлсэн, өөрийн 5905008949 дугаартай дансаар 1,100,000 төгрөг хүлээн авсан.

Мөн Засаг даргын тамгын газарт хийгдсэн тавилга эд зүйлийг өөрийн төрсөн дүү Л.Амарсанаагаар хийлгүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэЛхэсэгт зааснаар яллаЛдүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүЛшүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “улсын яллагчийн яллаЛдүгнэлтэд дурдсан яллагдагч Л.Дын үйлдсэн гэмт хэргийг хэн яаж үйлдэж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар тодруулах, Хөвсгөл аймгийн Лсумын Засаг даргын Тамгын газарт хийгдсэн эд зүйлд нэг бүрчлэн үнэлгээг тогтоож ирүүлэЛнь зүйтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанцэцэгээс дахин мэдүүлэг авч түүнд гомдол, санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулаЛажиллагаа хийгдээгүй” гэсэн үндэслэл зааж, Л.Дт холбогдоЛхэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байЛхуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: - Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллагдагч Л.Дыг дээрЛгэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэЛхэсэгт зааснаар яллаЛдүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүЛ“...яллагдагч Л.Дын үйлдсэн гэмт хэргийг хэн яаж үйлдэж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар тодруулах...” гэж дурдсан нь ойлгомжгүй болжээ.

- Мөрдөн шалгаЛажиллагааны явцад мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэЛтухай” тогтоолоор Хөвсгөл аймгийн Лсумын Засаг даргын тамгын газраас “Т” ХХК-руу шилжүүлсэн 16,566,312 төгрөгийн хэдэн төгрөгөөр нь хэзээ ямар бараа, материал, эд хогшил ямар өртгөөр худалдан авсан болох, зардал, өртгийг тухайн үеийн ханшаар тооцож үнэлгээ гаргахыг хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-нд даалгажээ /5-р хх-н 106-108/.

- Мөрдөгч хуульд заасны дагуу шинжээчээр томилоЛхүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл үйлдэж, дээрЛтогтоолын дагуу “Ашид билгүүн” ХХК-аас үнэлгээний олон улсын стандартын дагуу өртгийн хандлагыг хэрэглэн хөрөнгийн үнэлгээг үнэлсэн тайлан ирүүлсэн байхад шүүЛХөвсгөл аймгийн Лсумын Засаг даргын Тамгын газарт хийгдсэн эд зүйлд нэг бүрчлэн үнэлгээг тогтоож ирүүлэЛнь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэЛхэсгийн 1.2-т заасан “...хуулийн этгээдийг төлөөлөЛалбан тушаалтан” байЛбөгөөд мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэЛхэсгийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүЛхуралдаанд оролцох”, 1.8-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэЛтухай хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан.

Мөрдөн шалгаЛажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанцэцэгт хэргийн материал танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан байЛбөгөөд түүнээс мэдүүлэг авахад санал, хүсэлт байхгүй гэсэн байЛтул шүүЛтүүнийг шүүЛхуралдаанд оролцуулан гомдол, санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулаЛболомжтой.

3. Иймд прокурорын гаргасан “...захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байЛшаардлагыг хангаагүй байна...” гэЛагуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/232 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгоЛнь зүйтэй гэж шүүЛбүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэЛхэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООЛнь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/232 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,        2-т зааснаар анхан болон давж заалдаЛшатны шүүЛЭрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэЛтухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдаЛшатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаЛэрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ