| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00010/И |
| Дугаар | 146/ШШ2025/00006 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2025/00006
2025 01 13 146/ШШ2025/00006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: """"""""""""""""""байрлах, “Т” ХХК /РД:""""""/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """""""""""" оршин суух, Х овогт З-н Д /РД:"""""""""""/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,781,653 төгрөг 83 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хариуцагч З.Д нь 2024.03.07-ны өдөр Т ХХК-тай №ЗГ2024030710598 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “IPhone15_Plus” маркийн гар утсыг нийт 4,458,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.07-2026.09.15 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 187,653 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
Хариуцагч нь 2024.04.01-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.03.07-2026.09.15 хүртэл нийт 30 сар) 30 удаагийн төлөлт дутуу-4,458,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох) 1,103,044 төгрөг 83 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) 220,609 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 5,781,653 төгрөг 83 мөнгө (таван сая долоон зуун наян нэгэн мянга зургаан зуун тавин гурван төгрөг наян гурван мөнгө). Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь Зээлийн гэрээний үүрэгт 5,781,653 төгрөг 83 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага 5,781,653.83 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 5,781,653.83 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,457 төгрөгийн 50 хувь буюу 53,728.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,728.5 төгрөгийг улсын орлогоос, 53,728.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА