Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2025/00004

 

 

2025     01           13                                         146/ШШ2025/00004

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: """"""""""""" тоотод байрлах, “К” ХХК /РД:""""/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: """""""""""" оршин суух,  """""""""" овогт П-н П  /РД:"""""""""/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,208,107 төгрөг 96 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“П.П нь “К” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй банк бус санхүүгийн байгууллагыг хохироож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь Зээлийн гэрээний үүрэгт 2,208,107 төгрөг 96 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага 2,208,107.96 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 2,208,107.96 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,199.73 төгрөгийн 50 хувь буюу 25,099.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,099.37 төгрөгийг улсын орлогоос, 25,099.37 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч П.Пөөс 2,208,107.96 /хоёр сая хоёр зуун найман мянга нэг зуун долоон төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,199.73 төгрөгийн 50 хувь буюу 25,099.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 25,099.37 төгрөг, хариуцагч П.Пөөс 25,099.37 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК /РД:""""/-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА