Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01332

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* ******* /РД: *******/-д холбогдох

Гэрээний үүрэгт 12.678.406.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Н.******* нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 14.800.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Н.*******аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн зээлдэгчийн барьцаалан зээл авсан *******-******* улсын дугаартай Toyota Passo XC30 /бор шаргал/ өнгийн автомашиныг аав нь аймгийн суманд унаж байгаад эвдэлсэн гэх тайлбар хэлсэн тул мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. /Зээлдэгчтэй холбогдон амьдарч буй хаягийг тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно./ Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгчээс үндсэн зээл 14.800.000 төгрөгөөс 4.444.696.57 төгрөг төлж, үлдэгдэл 10.335.303,43 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-наас 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэл 851 хоногийн үндсэн хүү 9.790.802,92 төгрөгөөс 7.467.699,43 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.323.103,49 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.678.406.92 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 218.000 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие *******гийн ******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 12.678.406.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ эхний төлөлтөө 2025.03.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1.500.000 төгрөгөөр графикийн дагуу төлж барагдуулна. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 12.678.406,92 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 12.678.406,92 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12.678.406,92 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Н.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.000 төгрөгийн 50 хувь болох 109.000 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 109.000 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ