Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01657

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух хаягт ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

4,462,396 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,462,396 төгрөгийн 923,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,539,396 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.30-ны өдөр 2,513,396 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,026,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 4,462,396 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох нь нэхэмжлэлийн шаардлага болох Ш.******* нь нэхэмжилсэн 4,462,396 4,462,396 төгрөгийн 923,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,539,396 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.30-ны өдөр 2,513,396 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,026,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Ш.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,462,396 төгрөгийн 923,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,539,396 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.30-ны өдөр 2,513,396 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,026,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,348 төгрөгийн тал хувь 35,790 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******эс 35,790 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН