Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01663

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, өөрийн байранд байрлах ******* банк ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/,

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* // нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 3,410,200.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025.02.25-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 3,410,200.54 төгрөгийг 2025.02.15-ны өдрөөс 2025.12.15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 280,000 төгрөг, үлдэх 330,200 төгрөгийг 2026.01.15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,410,200.54 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,410,200.54 төгрөгийг 2025.02.15-ны өдрөөс 2025.12.15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 280,000 төгрөг, үлдэх 330,200 төгрөгийг 2026.01.15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,410,200.54 төгрөгийг 2025.02.15-ны өдрөөс 2025.12.15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 280,000 төгрөг, үлдэх 330,200 төгрөгийг 2026.01.15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,760 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.*******, Б.******* нараас 34,760 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН