| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02432/И |
| Дугаар | 197/ШШ2025/01665 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01665
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,905,351.12 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч Ө.******* нь Голомт банктай 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/КР/170614013 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 3,400,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 24 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагын гэрээнд тусгасан болно. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/КР/170614013 тоот кредит картын гэрээг 2 жилээр сунгаж ЗГ3877524 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Ө.******* нь Иргэний улсын бүртгэлийн 22110701000007 тоот лавлагаагаар 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу ******* овогтой *******г хууль ёсны өв өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэг Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэлийн зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу ЗГ3877524 тоот гэрээний төлбөр 4,905,351.12 төгрөгийг Б.*******оос гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг болон ЗГ3877524 тоот гэрээг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд хариуцагч Б.*******оос 4,905,351.12 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банканд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 4,905,351.12 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,905,351.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,905,351.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,436 төгрөгийн тал хувь 46,718 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.*******оос 46,718 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН