Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00806

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би,

 

Нэхэмжлэгч: хотхонд байрлах ******* ******* СӨХ /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, *******д холбогдох хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.971.097 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан 3.971.097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд ******* ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан 3.971.097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.488 төгрөгөөс 39.244 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 39.244 төгрөг, улсын төсвийн данснаас 39.244 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгосугай.

 

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                           А.БАТМАНДАХ