Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00926

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамж, 444 тоотод оршин суух хаягтай, *******ын *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 2 дугаар байр, 17 тоотод оршин суух, *******гийн *******ад холбогдох хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******ын *******ын нэхэмжлэлтэй Ч.*******ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.348.250 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ын ******* нь хариуцагч Ч.*******ад холбогдуулан 7.348.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ын ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд *******ын ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ын ******* нь хариуцагч Ч.*******ад холбогдуулан гаргасан 7.348.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.522 төгрөгөөс 66.261 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.*******аас 66.261 төгрөг, улсын төсвийн данснаас 66.261 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******од олгосугай.

 

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                           А.БАТМАНДАХ