Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/01150

 

2025 02 13

197/ШШ2025/01150

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК /РД: 6159494/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох төлбөр 9.970.687,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь ******* ******* ******* ******* ******* ХХК-ний зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн сар бүрийн 06-ны өдөр 602.772,51 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 400.000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй, түүнд удаа дараа төлөх талаар хэлж шаардсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 9.970.687,65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.481 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* нар эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч ******* миний бие ******* ******* ******* ******* ******* ХХК-ний нэхэмжилсэн 9.970.687.65 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг хэсэгчлэн 12 сарын хугацаанд хуваан сард 830.890.64 төгрөг төлөхөөр тохиролцсон. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан төлбөр 9.970.687,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.*******д нь төлбөр 9.970.687,65 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хэсэгчлэн 12 сарын хугацаанд хуваан сард 830.890.64 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174.481 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 87.240,5 төгрөгийг хариуцагчаас, улсын төсвийн орлогоос 87.240,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох төлбөр 9.970.687,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 830.890.64 төгрөгөөр 12 сарын хугацаанд хувааж, хэсэгчлэн тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.481 төгрөгийг улсын орлогод үлдээж, 87.240,5 төгрөгийг хариуцагч Б.*******өс, улсын орлогоос 87.240,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ