Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00171

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү *******, охин ******* нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн *******г 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн *******г 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдүүдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Д.*******аас сар бүр гаргуулан эх Д.*******д олгосугай.

4.Хариуцагч Д.*******ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах, тодорхой хугацаагаар хамтдаа байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Д.*******д анхааруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн ... дүгээр хороо ...дугаар байрны ... тоотод байрлах .. өрөө орон сууцыг Д.*******, *******, ******* нарын өмчлөлд, Багануур дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны .. тоотод байрлах . өрөө орон сууцыг Д.*******ын өмчлөлд, Нийслэлийн Баянзүрх дүүрэг ... дугаар хороолол ... дугаар байрны .. тоотод байрлах 97м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.*******гийн өмчлөлд тус тус үлдээж, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 1... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод байрлах 97м.кв үйлчилгээний зориулалттай 350,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 175,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гээс гаргуулж хариуцагч Д.*******ад, ESQUIRE маркийн УБЧ улсын дугаартай автомашины үнээс ногдох хэсэг 17,500,000 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д тус тус олгосугай.

7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрээ үзүүлж өөрийн биеэр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, уг хуулийн хугацаа хэтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл болдгийг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ