Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2025/00129

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: **************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************* холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 949,166.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,114.74 төгрөг, бусад зардал 179,900 төгрөг, нийт 1,978,181.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ************* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №1050130223109069, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №1050130223109076, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №1050130223109484 тоот онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 570,000 төгрөгийг нэг сарын 4.28, 4.26, 4.24, 4.2 хувийн тус тус хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдэгч ************* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 949,166.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,114.74 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйг туслалцааны зардал 179,900 төгрөг, нийт 1,978,181.56 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагч************* тайлбарын агуулга: Миний бие ************* ************* ББСБ-н нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 1,978,181.56 төгрөгийг 2025 оны 03 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 04 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-наас 10-ны хооронд 228,181.56 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар ББСБ-тай тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ************* нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 949,166.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,114.74 төгрөг, бусад зардал 179,900 төгрөг, нийт 1,978,181.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ************* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,700 төгрөгнөөс 23,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,350 төгрөгийг, хариуцагчаас 23,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 949,166.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,114.74 төгрөг, бусад зардал 179,900 төгрөг, нийт 1,978,181.56 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-наас 10-ны хооронд 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 228,181.56 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,700 төгрөгнөөс 23,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,350 төгрөгийг, хариуцагч*************-аас 23,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА