| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0093/З |
| Дугаар | 128/ШШ2024/1000 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/1000
2024 12 04 128/ШШ2024/1000
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Эрдэс-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Эрдэс-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц би хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-аас ирүүлсэн тайлбартай танилцаад доорх хүсэлтийг гаргаж байна.
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хариу тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Эрдэс-******* ХХК-ийн ******* аймгийн сумын нутагт орших -тай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай 3,99 га ******* булаг давхцалтай байна. Эрдэс-******* ХХК Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг 2018 онд тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулсан байна.
Засгийн газрын 2015 оны ******* дугаар тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын 3.1-д заасны дагуу гэрээ байгуулан ажиллах боломжтой байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрдэс-******* ХХК-ийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа хуульд заасан журмын дагуу ажиллах боломжтой тул талуудын зөвшөөрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичигт Эрдэс-******* ХХК-ийн ******* аймгийн сумын нутагт орших MV-001025 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд дараах нөхцөл байдалтай байна.
Үүнд:
1. Орон нутгийн энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 5,2 га талбайг ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
2. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 8,95 га талбайгаас ******* булгийн гол, ******* булаг нэртэй 4,96 га талбай усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг ******* нуур-******* голын сав газрын захиргааны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр албан бичигт дурдсан дүгнэлтийн дагуу мэдээллийн сангаас хассан байна.
Одоогийн байдлаар мэдээллийн санд ашигт малтмалын ашиглалтын MV-001025 дугаартай талбай нь Засгийн газрын 2015 оны ******* дүгээр тогтоолын дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг-тай 3,99 га /*******ын булаг/ талбайгаар давхцалтай байна.
Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг 2018 онд тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулсан байна. Засгийн газрын 2015 оны ******* дугаар тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх энгийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмхээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам-ын 3.1-т заасны дагуу гэрээ байгуулан ажиллах боломжтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Эрдэс-******* ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргээс үзэхэд эвлэрэх хүсэлттэй байгаагаа талууд илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, Эрдэс-******* ХХК-ийн ******* аймгийн тариалан сумын нутагт байршилтай МҮ-001025 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллийн санд Эрдэс-******* ХХК-ийн ******* аймгийн сумын нутагт байгаа МҮ-001025 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь 3.99 га талбайгаар усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэж бүртгэж үйл ажиллагаанд саад хийж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлээс хасуулах, хариуцагч нь Монгол улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөх журын тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын ******* дугаар тогтоолын дагуу Эрдэс-******* ХХК нь ******* аймгийн сумын нутагт байгаа өөрийн МҮ-001025 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа үйл ажиллагаа явуулж болох байтал дээрх хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Эрдэс-******* ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайдаа үйл ажиллагаа явуулж болохыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий Эрдэс-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ