Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/01169

 

2025 02 13 197/ШШ2025/01169

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би,

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******/-т холбогдох хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.255.872 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 1.255.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан 1.255.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.691 төгрөгөөс 17.345.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.*******гээс 17.345.5 төгрөг, улсын төсвийн данснаас 17.345.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                           А.БАТМАНДАХ