Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00172

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 3/ШШ2025/00172

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 02 21 3/ШШ2025/00172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,

Гуравдагч этгээд: ... оны 0... дугаар сарын ...ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, .3... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ******* ******* ХХК-д дампны ******* ажилтай, Багануур дүүргийн ..дүгээр хороо, ..... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж нийтийн хэв журам хамгаалах, олон Нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч*******

Гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн гэр бүл *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь ******* овгийн ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* нь манай хорооны иргэн, 1/1 гэсэн хуваариар уурхайд ажилладаг, ажлаас буугаад амарч байх хугацаандаа байнга архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хадам ээж нь 1 хашаанд хажууд нь амьдардаг, нэг хашаанд байдаг болохоор хадам ээж нь цагдаад дуудлага өгдөг, бага насны 3 хүүхэдтэй, өөрөө сайн дураараа архины эмчилгээнд явахгүй байгаа учраас архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Энэ хүнтэй хамт харааны бэрхшээлтэй өндөр настай хадам өвгөн байгаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, түүнээс болоод эхнэр нь 2 хүүхдээ орхиод гэрээсээ яваад, эрэн сурвалжлагдаж байсан, би эрэн сурвалжлах ажиллагааг хийж байсан. Тэгээд эхнэрийнх нь ээж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, манай охин гэр бүлийн хүчирхийлэлд байгаа учраас гэрээсээ зугтаад байна гэж хэлж байсан. Эхнэр нь өнөөдөр энэ тухай ярихгүй л байна л даа, цагдаагийн газарт дуудлага болоод очоод шалгахаар бага насны 3 хүүхдийн дэргэд архидан согтуурсан байдалтай байж л байдаг. Саяхан эхнэр нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоогоод түүнээс болоод архидан согтуураад байх шиг байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд он гараад 7 хоног баривчилгаанд яваад ирсэн. Иймд архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.

Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би эхнэр, 3 хүүхэдтэй, хүүхдүүд маань 3, 5, 6 настай, 2 бага хүүхэд маань цэцэрлэгт явдаг, би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, би одоо өөрөө сайн дурын архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байна, дахиж архи уухгүй, ажлаа хийгээд сайн аав байж чадна, одоо 3 дугаар сарын 02-нд ажилдаа явна. Одоо ажил маань түр зогссон байгаа гэв.

Гуравдагч этгээд *******ын эхнэр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай нөхөр 1/1 хоногоор хөдөө ажилладаг, 1 хоног амрахдаа архи уудаг, гэхдээ гэртээ нэг их агсам тавиад байдаггүй, бид хоёр ярилцаад сайн дураараа архины эмчилгээнд хамрагдах гэж байгаа учраас архины албадан эмчилгээнд явуулмааргүй байна, манай нөхөр ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, ******* архинд донтох өвчтэй гэж бодохгүй байна. 1 хоног амрахдаа 3- хоногт нь архи уудаг. Гэртээ архи уугаад байхаар ээж дургүйцээд цагдаа дууддаг, гадуур архи уудаггүй. Нэг удаа согтуу байх үедээ миний гар утсыг булаацалдаад миний нүд хацар руу тохойгоороо цохисон юм, тэгээд ээж цагдаад дуудлага өгч байсан. өөрөө архины эмчилгээ хийлгэе, дахиж архи уухгүй гэсэн гэв.

Гуравдагч этгээд *******ын хадам ээж шүүхэд өгсөн тайлбартаа: нь аймгийн Эрдэнэцагаан гэдэг суманд хувийн уурхайд ажилладаг. Манай хүргэн архи бараг уудаггүй, хааяа эхнэрийгээ байхгүй үед уудаг. Манай охин өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоогоод хоорондоо муудаж сайдаад одоо нэг эвлэрцгээж байгаа. Манай охин нэг удаа гэртээ ирж хоноогүй, нөхөр нь ажилдаа явчихсан байсан. Надаас асуугаад байхаар нь, би хайж байгаад Нугын талд 13 гэж нэртэй буудалд очсон өөр хүнтэй байж байхад нь олж ирсэн. ******* эхнэрээ байхгүйд орилж хашгираад байдаг болохоор нь би цагдаа дуудаж өгдөг. Эхнэр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн түүндээ бухимдаад л уудаг байх, орилж, хашгирч намайг зодох гээд байдаг, гэхдээ зодож байгаагүй. нь гэртээ ганц ажил орлоготой хүн нь, охин 3 хүүхдийг маань тэжээж байгаа. Архины албадан эмчилгээнд явуулмааргүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд: Багануур дүүргийн .. дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, *******ын биеийн эрүүл мэндийн үзлэгийн шинжилгээний хариунууд, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 2 дугаартай шийтгэвэр зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Д.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Д.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь гуравдагч этгээдийг архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэлээ: Хүүхдүүдийн дэргэд архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архинд донтох өвчнөө сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийдэг гэж тодорхойлжээ.

 

Эмч, эмнэлгийн байгуулагаас гуравдагч этгээд Д.******* архидан согтуурах донтой, архины албадан эмчилгээнд хамрагдах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт албадан эмчлэх үндэслэлийг Согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж хуульчилсан.

 

Д.******* архинд донтох өвчтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байх бөгөөд тэрээр өвчнөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан гэсэн үндэслэл тогтоогдоогүй, өөрөө эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн, түүний гэр бүлийн гишүүд архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй талаарх тайлбарыг шүүхэд өгсөн, 202 оны 12 дугаар сарын 07-ны өдөр архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчилдөө шүүхээс ногдуулсан 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг биечлэн эдэлсэн, тухайн өдрөөс хойш дахин архидан согтуурсан, зөрчил гаргасан гэх нөхцөл, үйл баримт тогтоогдоогүй байх тул архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болно. Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь тухайн асуудлаар шүүхэд дахин хандах эрхтэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* овгийн ******* ******* албадан эмчилгээнд хамруулах тухай Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай .

2.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11., 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ