Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01288

 

2025 02 17 197/ШШ2025/01288

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

 

Нэхэмжлэгч:  дугаар давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух*******гийн *******д холбогдох,

 

11.974.314.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч М.*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч М.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаар, ******* дугаар, ******* дугаар, дугаар цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8.965.481.91 төгрөг, зээлийн хүүний үнийн төлбөрт 2.871.104.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 91.728.09 төгрөг, ноториатын зардалд 46.000 төгрөг, нийт 11.974.314.78 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.*******ас гаргуулж, ******* ******* ******* ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.974.314.78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх төлбөрийг сар, сард нь графикийн дагуу бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан 11.974.314.78 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.974.314,78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх төлбөрийг сар, сард нь графикийн дагуу бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.974.314,78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх төлбөрийг сар, сард нь графикийн дагуу бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.539,10 төгрөгөөс 103.269,55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 103.269.55 төгрөг, хариуцагчаас 103.269,55 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ