Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Нэхэмжлэгч ************* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэлийн шаардлага: *************-тай 2003 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ************* миний бие 1975 онд төрсөн ам бүл 4лээ Халиун сумын Чацран багт оршин суудаг. Би 2003 онд *************-тай хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор хурим найраа хийсэн боловч гэрлэлтийн гэрчилгээгээ авч амжаагүй 2003 онд охин *************, 2006 онд хүү ************* нар төрсөн эцэг *************-аар овоглосон. Бид одоог болтол гэрлэлтээ батлуулаагүй ************* сумын ************* багт мал маллаж хамтран амьдарч байна. Ийнхүү бидний 2003 оноос хойш хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн ************* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт

- ************* төрсний бүртгэлийн лавлагаа

- *************-гийн төрсний бүртгэлийн лавлагаа

- *************-гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа

- фото зураг

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/1205 дугаартай 2010 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр

- Төрийн банкны зээлийн гэрээний хуулбар

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ************* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ************* нь *************-тай 2003 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Говь-Алтай аймгийн ************* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай ************* нь 1966 онд төрсөн, эхнэр *************-тай 2003 оноос хойш одоог хүртэл Чацран багт мал маллаж хамтран амьдарч байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ************* дугаартай ************* нь *************-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт *************, эхийн мэдээлэл хэсэгт ************* гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ************* дугаартай ************* нь *************-ны өдөр төрсөн, эмэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт *************, эхийн мэдээлэл хэсэгт ************* гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ************* дугаартай ************* гэж бичигдсэн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ************* дугаартай Говь-Алтай аймгийн ************* багт оршин суугч өрхийн тэргүүн *************, эрэгтэй, ************* дугаар сард төрсөн, ************* настай, эхнэр *************  ************* онд төрсөн, ************* настай, охин ***********      *************** онд төрсөн, ************* настай, хүү ************* ****** онд төрсөн, ************* настай гэж бүртгэгдсэн 2010 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- нэхэмжлэгч *************, нөхөр ************* нарын авхуулсан фото зураг,

- Говь-Алтай аймгийн ************* сумын ************* багийн ************* дугаартай өрхийн тэргүүлэгч *************, эхнэр *************, хүү ************* гэж бүртгэгдсэн хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр,

- ************* банкны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ************* дугаартай зээлдэгч **************************, хамтран зээлдэгч ************* гэж гарын үсэг зурсан малчны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.

3. Иймд ************ **************-тай 2003 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ************* *************-тай 2003 оноос одоог хүртэл хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР