| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09941/И |
| Дугаар | 197/ШШ2025/01726 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/01726
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чин ван Чагдаржавын гудамж хаягт байрлах Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох
гэм хорын хохирол 1,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2024ШЦТ/10 дугаартай прокурорын тогтоолоор 15 настай О.******* нь хохирогч Г.*******г зодож, эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шидвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр түүнд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 1,075,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иймд өсвөр насны яллагдагч О.*******ий хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.*******аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжилсэн 1,075,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохирол 1,075,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,075,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох гэм хорын хохирол 1,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 15,175 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН