Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00176

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00176

Улаанбаатар хот

 

 

 

2025 02 21 103/ШШ2025/00176

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* дүгээр ******* байрлах, , ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, тоотод оршин суух, овгийн ,

Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол ..дугаар байрны ... тоотод оршин суух овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үндсэн үүрэгт 80,338,462 төгрөг, гэрээний хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 41,714,75******* төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч , газар нь овгийн , овгийн нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 80,338,462 төгрөг, гэрээний хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 41,714,75******* төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч , газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн нь 201******* оны 10 дугаар сарын 04-ний өдөр ......5 дугаартай зээлийн гэрээгээр гутлын үйлдвэрлэл нэртэй төслөөр *******5,300,000 төгрөгийн зээл авсан ба тухайн зээлийг 2024.10.18-ны өдөр төлж барагдуулах байсан.Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 201*******.10.04-ний өдрийн 5МЕ-0....дугаартай барьцааны гэрээгээр Багануур ******* .....дугаар хороо .. гудамж ... тоотод байрлах 4*******2 мкв өмчлөлийн Авто угаалга, үйлчилгээний байрыг барьцаалуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зээл бүтэн төлөгдөөд дуусах байтал үндсэн төлөлтөөс 342,116 төгрөг, хүүгийн төлбөрт 5,051,883 төгрөг төлж одоогоор үндсэн төлбөрт 80,338,462 төгрөг, хүүгийн төлбөрт 3,635,436 төгрөг, алдангид 41,714,75******* төгрөг тус тус төлөгдөөгүй буюу гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй. Дээрх хөрөнгийн өмчлөгч тухайн хөрөнгийг барьцаалуулах, тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг хариуцагчид итгэмжлэлээр олгосон болно. Зээлдэгч дээрх Зээлийн гэрээний 4.1зааснаар гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байх ба мөн гэрээний 4.3, 4.5-д заасан нөхцөл бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээ болон Иргэний хуульд зааснаар зээлдэгч зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэгтэй ба тухайн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Зээлийн гэрээний 4.5-д зааснаар Барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлээр болон зээлдэгчийн, барьцаалуулагчийн, хамтран үүрэг гүйцэтгэгчийн, батлан даагчийн бусад хөрөнгөөр хангуулна. Үүнээс гадна зээлийн гэрээний 6.2.1*******-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдлэж, үүрэг хүлээх тул энэхүү нэхэмжлэлд хариуцагчаар Баттулгыг давхар оруулсан болно. Иймд 201*******.10.04-ний өдрийн ЗМЕ-0... дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэгт 80,338,462 төгрөг, гэрээний хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 41,714,75******* төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц., Ц. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: , бид нар нь 201******* оны 10 дугаар сард газраас хөнгөлттэй зээл авсан. Гэвч 2020 оны эхээр Ковид-1******* цар тахлын улмаас улс орны эдийн засгийн байдал хүндэрч иргэдийн худалдан авах чадвар буурч улмаар манай бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогсолтын байдалд орсон. Цар тахлын улмаас хөл хорио дууссаны дараа бизнес хамтран эрхэлдэг нь ходооны хорт хавдраар өвчилж хөдөлмөрийн чадвараа 71 хувиар алдсан. Манай бизнес гэр бүлийн хүрээнд явагддаг тул тэр шалтгааны улмаас үйл ажиллагаа тасалдсан, борлуулалт болон түүхий эдийн татан авалт *******0 хувиар буурч зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. Ковид-1******* цар тахлын улмаас улс орон даяар эдийн засгийн хүндрэл үүсч иргэд болон аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдсан нь нийтэд илэрхий байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын ******* газраас цар тахлын үед санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлж нийт зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд хойшлуулсан гэж ойлгож байсан. Гэсэн хэдий ч бид газраас нэхэмжилж байгаа 80,338,462 төгрөг болон гэрээний хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 41,714,75******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Ц., Ц. нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 80,338,462 төгрөг, гэрээний хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 41,714,75******* төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1., ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн , овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үндсэн үүрэгт 80,338,462 төгрөг, гэрээний хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 41,714,75******* төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 786,3*******3 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3*******3,1*******6 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ